Мэдээ

Сумдын ахмадын холбооны тэргүүнүүдтэй уулзлаа

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ууганбаяр сумдын ахмадын холбооны тэргүүнүүдтэй уулзаж тэдний санал бодлыг сонслоо. Сумдын ахмадын холбооны хувьд ихэнх нь ахмадын өргөөтэй болж дотоод тохижилтыг төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоотойгоор тодорхой хэмжээнд тохижуулж байгаагаа хэлж байсан юм. Мөн ахмадын байгууллагад тодорхой хөрөнгө мөнгө, төсөв тусгагдаж ирдэггүй нь тэдний гол бэрхшээл болоод байгааг ч хэлж байсан юм.
Ахмад настны хууль 7 дугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан аймгийн Ахмадын хорооноос 14 хоногийн аян зарлаж хууль сурталчлах ажлыг зохион байгуулах гэж байгаа тухай аймгийн Ахмадын хороон дарга Б.Ширчиндорж уулзалтын үеэр хэлсэн. Мөн энэ оны 8 дугаар сард Хишиг-Өндөр суманд аймгийн ахмадын чуулга уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО