Мэдээ

МУЗГ-ын ХЭГ-ын хяналт ,шинжилгээ үнэлгээ хариуцсан ажлын хэсэг, Төрийн албаны зөвлөл хамтарсан шалгалт үнэлгээг таван аймагт хийж байна

Өнөөдөр уг ажлын хэсэг Булган аймагт ирж аймгийн удирдлагуудтай эхний уулзалтаа хийж мэдээлэл солилцлоо. Монгол улсын хэмжээнд нийт 180 000 гаруй төрийн албан хаагч байгаагаас Булган аймагт 3923 төрийн албан хаагчид бий. Үүнээс удирдах шатны 356, гүйцэтгэх шатны 2720, туслах 447 албан хаагчид байдаг. Монгол улсад Төрийн албаны шинэтгэлийн хуулийн хэрэгжилт орон нутагт хэрхэн хэрэгжиж буй , Төрийн албаны шинэтгэлийн бодлого, бэлтгэл ажил яаж хангагдаж байгаа талаар хяналт шалгалтыг уг хамтарсан ажлын хэсэг хийж яваа юм. Хөвсгөл аймагт ажилласан Төрийн албаны зөвлөлийн баг манай аймагт гурван өдөр ажиллах бөгөөд уг ажлын хүрээнд төрийн албаны сургалтыг давхар хийх төлөвлөгөөтэй .Төрийн албаны зөвлөлийн ажлын албаныхан “Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгах, алба хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх нь төрийн албаны шинэчлэлийн гол зорилго гээд “Төрийн алба шилэн “ болсон гэж онцоллоо.

Булган 80-н жил