Мэдээ

Булган аймгийн Стандарт хэмжилзүй хэлтэс байгуулагдсаны түүхт 40 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол улсын хэмжээнд 98 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ жилийн хувьд “Илүү сайхан Дэлхийн төлөө хамтын зорилго” уриатайгаар Дэлхийн стандартын өдрийг тэмдэглэж байна.
Жил бүрийн аравдугаар сарын 14-ийг Дэлхийн стандартын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Өнөөдөр Булган аймгийн стандарт хэмжилзүйн хэлтэс түүхт 40 жилийн ойн баярын хурлаа цахимаар хийж , үе үеийн ажилтан удирдлагууддаа мэндчилгээ дэвшүүллээ. Баярын цахим хуралд Булган аймгийн ИТХ-ын дарга Д. Эрдэнэбат, Аймгийн Засаг даргын зөвлөх Д. Чимгээ нар оролцож баярын мэндчилгээ дэвшүүлж ажлын амжилт хүслээ.
Булган аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс нь 1981 онд анх Үнэ чанарын хэлтэс нэртэйгээр 20 аймагт байгуулагдаж байсан түүхтэй. Төр засгаас стандартчилал хэмжилзүйн албыг тодорхой үе шаттай хөгжүүлж эдгээр албадыг хууль эрхзүйг дагаж мөрдсөн эдийн засгийн өндөр үр ашигтай байгууллага болтол нь хөгжүүлж чадсан байна.

Булган 80-н жил