Мэдээ

Удирдах шатны албан хаагчдын шуурхай хуралдаан боллоо

Даваа гариг бүр уламжлал ёсоор Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагууд оролцдог шуурхай хуралдаан болж цаг үеийн мэдээлэл солилцлоо. Энэ удаагийн хуралд Аймгийн ОБГ, ЭМГ нөхцөл байдлын мэдээллээ хийсэн бол аймгийн санхүү хяналт аудитын албанаас шилэн дансны 2020 оны жилийн эцсийн тайлан мэдээллийг нийт удирдлагуудад танилцуулав.
Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн ерөнхийлөн захирагч, төсөвт байгууллагуудын shilendans.gov.mn сайтанд мэдээлсэн байдлыг шалгахад Аймгийн "Шинэ хөгжлийн зам" үйл ажилллагааны хөтөлбөрийн 2.1, 5-2 шилэн дансны хэрэгжилтийг хангах зорилтын хүрэх үр дүн 99,5 хувьд хүргэнэ гэж заасан бол эхний хагас жилийн байдлаар Шилэн дансны системд нийт 234 байгууллага 13 495 мэдээ оруулахаас 13 318 мэдээллийг мэдээлж шилэн дансны хуулийн хэрэгжилт 98,6 хувьтай байна гэж дүгнэжээ.
Үүнээс 90 байгууллага мэдээллээ хугацаа хоцроолгүй бүрэн мэдээлж, 69 байгууллага 442 мэдээллийг хугацаа хоцроож, 41 байгууллага 177 мэдээллийг огт мэдээллээгүй байна.
Аймгийн удирдлагын зүгээс цаашид шилэн дансны хөтлөлтийг цаг тухай бүр хоцроолгүй мэдээлж байхыг анхаарууллаа.
Мөн Булган аймгийн хэмжээнд Ковид-19 Коронавирусын тархалт өндөр, дельта вирус орж ирсэн байх магадлалтай байгааг ЭМГ-ын дарга С.Нарантуяа мэдээлэлдээ дурьдсан.
Булган сум буюу аймгийн төвийн эрсдэлт бүлэг буюу өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг 55 наснаас дээш иргэдэд дархлаажуулалтын 3 дахь тунг өнөөдрөөс хийж эхэлсэн байна.
Лабораторийн тандалтын хувьд сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээ түргэвчилсэн оношлуураар 76 үүнээс илэрсэн 49, нийт 27 068 үүнээс эерэг илэрсэн 3 407 тохиолдол, ПГУ шинжилгээ нийт 1256 үүнээс эерэг тохиолдол 410 гарчээ.
Булган сумын хувьд халдварын байдал хүндэрсэн, төрийн албан хаагчид өвчлөх нь ихэссэн эмнэлэгийн салбараас гэхэд 30 хувь өвдсөн байгаа тул иргэн бүр өөрөө өөрсдөө халдвар хамгааллаа чанд сайтар сахих хэрэгтэй байгааг ЭМГ-аас онцоллоо.

Булган 80-н жил