Мэдээ

Булган аймагт олон улсын жишигт нийцсэн зочид буудал баригдана

Булган аймагт олон улсын жишигт нийцсэн зочид буудал баригдана. Булган аймаг аялал жуулчлалын бүс болон хөгжих боломжтой зам харгуй үзэсгэлэнт байгальтай. Тэгвэл дотоод гадаадын нийт аялагч жуулчдыг татахад хамгийн их нэн тэргүүнд яригдах асуудлын нэг бол орчин үеийн жишигт нийцсэн зочид буудал барих юм. Өнөөдөр аймгийн ЗДТГ-аас газрын асуудлыг шийдвэрлэн олон улсын стандартад нийцсэн 21 аймагт дотоодын сүлжээ зочид буудал барих төлөвлөгөөний дагуу уг ажил Булган аймагт шав тавин эхэлж байна. Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй аймгийн удирдлагууд гүйцэтгэгч Улаанбаатар хотын “Их модун” ХХК-ны хамт олон оролцлоо. Энэхүү зочид буудал нь нийт 5 давхар бөгөөд нэгдүгээр давхарт ресторан, хоёрдугаар давхарт офисс, фитнесс зал, гурав тавдугаар давхартаа 33 өрөө бүхий орчин үеийн зочид буудал байхаар зураг төсөв гарсан байна. Уг зочид буудлын барилгын нийт төсөвт өртөг 6 тэрбум гаруй төгрөг бөгөөд гүйцэтгэгч компани ажлын байр орон нутагт бий болгох зорилгоор туслах ажилтныг авч ажиллуулах юм байна.

Булган 80-н жил