Мэдээ

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 2021 ОНЫ АНХНЫ ХУРЛААС ГАРСАН ШИЙДВЭР

Аймгийн Онцгой комиссын 2021 оны 1 дүгээр хуралдаан 01 сарын 04-ний өдөр болж 5 асуудал хэлэлцэж дараах шийдвэрийг гарган хэрэгжилтийг хангаж ажиллах талаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Ариун-Эрдэнэ холбогдох албан тушаалтан нарт үүрэг чиглэл өглөө.
1. Улсын Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр “Халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангах, аймаг, орон нутагт авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах.
2. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цаг үеийн холбогдолтой гаргаж буй шийдвэртэй уялдуулан аймгийн орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байх.
3. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэмийг хангуулах, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж, мэргэжил арга зүйн заавар зөвлөмжөөр хангаж ажиллах.
4. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/180 дугаар тушаалаар батлагдсан “Дадлага зохион байгуулахад мөрдөх заавар”-ыг баримтлан халдвар хамгааллын дэглэмийн дор 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс холбогдох шийдвэрийн дагуу зохион байгуулан ажиллах.
5. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний судалгааг тогтмол гаргаж танилцуулах.
6. Мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар холбогдох дээд шатны байгууллагад тогтмол танилцуулж малчдад дэмжлэг үзүүлэх, ажлыг зохион байгуулах зэрэг шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Булган 80-н жил