Мэдээ

ЭЭЛЖИТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

 
 
Улсын Онцгой комиссын дарга, Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар 2020 оны 11 сарын 16-ны өдрийн 18.00 цагт бүх 21 аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын бие бүрэлдэхүүнтэй цаг үеийн асуудлаар цахим хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр дараах хэд хэдэн асуудлыг чиглэл болгон хүргүүлсэн. Үүнд:
1. Бүх нийтийн бэлэн байдлын үеийн горимыг хууль, тогтоомжид нийцүүлэн чандлан сахих.
2. Цахим орчин болон бусад мэдээллийг нэгдсэн нэг сувгаар үнэн зөв ард иргэддээ мэдээлэх.
3. Өвөлжилтийн хүндрэлээс болж өөрийн аймгийн нутагт отроор нүүдэллэн яваа бусад аймгийн малчдад хүндэтгэлтэй хандах, өөрийн аймгийн газар нутгаас шахан гадуурхахгүй байх.
4. Бүх нийтийн бэлэн байдлын үед аймаг, сумдын төрийн байгууллагын зүгээс ард иргэдэд захиргааны аливаа төрлийн хориг саадыг тавьж иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулахгүй байх.
5. Өөрийн аймаг, сумдаар дамжин өнгөрч байгаа авто тээврийн урсгалд тавих хяналтыг сайжруулах.
6. Улаанбаатар хотод албан томилолт, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар түгжигдсэн өөрийн аймаг, сумын иргэдийнхээ ар гэрт санаа тавих асуудлыг сайтар зохион байгуулах.
7. 2020 оны 11-р сарын 17-ноос эхлэн Монгол орны нийт нутгаар цаг агаарын байдал хүндэрч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг түргэн шуурхай авах.
8. Бүх нийтийн бэлэн байдлын үеийн цагийн байдлыг сайтар анхаарч, хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө нарийвчлан гаргах үүрэг чиглэлүүдийг өглөө

Булган 80-н жил