Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги төлөвлөгөөний дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасгийн эмч, сувилагч, асрагч ажилчидтай хамтран гал унтраах “Тактикийн сургууль, дадлага”-ыг амжилттай зохион байгуулж явууллаа.
Тактикийн сургуулийн бэлтгэл ажлыг хангаж Халдвартын тасгийн эмч ажилчдад “Обьектийн галын аюулгүй байдал”, “Шуурхай дуудлага мэдээлэл өгөх зөвлөмж”, “Гал унтраагуул ашиглах заавар” сэдвээр 2 цагийн багтаамжтай танхимаар, 1 цагийн багтаамжтай дадлагаар хослуулан гүйцэтгэлээ. Гал унтраах тактикийн сургуульд хамтран идэвхитэй оролцсон аймгийн Нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасгийн эмч, ажилчиддаа талархал илэрхийлж ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР