Мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсэж, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр өндөржүүлсэн  бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төрийн албаны үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж буй байдалтай танилцах, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шинэтгэлийн үед хийгдэж буй үйл ажиллагааг таниулах, санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр орон нутагт зохион байгуулж байгаа юм байна. 

Булган аймагт ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийгТөрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам ахалж, Төрийн албаны зөвлөлийн Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, референт Б.Оюуннасан, Сонгон шалгаруулалтын газрын референт М.Алтанбагана, НҮБ-ын “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг  төлөвшүүлэх нь” төслийн бодлогын инноваци, стратегийн удирдлагын зөвлөх З.Цолмонбаяр, Төрийн албаны зөвлөлийн Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын ажилтан Б.Алтанзул нар хүрэлцэн ирж, ажиллав.

 Тус ажлын хэсэг орон нутгийн удирдлагуудтай уулзан, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж байгаа төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөгөө мэдээллээр хангалаа. Мөн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн болон  Булган аймгийн 16 сум 1 тосгоны,  Засаг даргын Тамгын газрын дарга нартай цахим уулзалт зохион байгуулж, санал хүсэлттэй танилцан, зөвлөгөө өгөв.

 Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зарим хяналт шалгалтыг хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

 

Булган 80-н жил