Мэдээ

Цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна

Өнөө шөнө, маргааш өдөртөө нийт нутгаар цасан болон шороон шуурч хүйтрэхийг анхааруулж байна. Нутгийн өмнөд хэсгээр салхины хурд 18-20м/с, зарим үед 24м/с хүрч ширүүcнэ гэж Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

Иймд  цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Булган 80-н жил