Мэдээ

ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ БУЦААХ ХУВААРЬ ГАРЛАА

  • .

  • 2020-11-27

  • 4

Улсын Онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэлээ.

2021 оны төсвийн төслийг өргөн барилаа

  • .

  • 2020-11-27

  • 10

Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2021 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатад өргөн барилаа.

21 дүгээр зууны Төрийн албаны менежер

  • .

  • 2020-11-24

  • 31

Энэхүү бүтээлийг монгол хэлэнд хөрвүүлж, хэвлэх ажлыг Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2018-2022 онд хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Ц.Даваадулам, Ж.Сүхбаатар, зөвлөх Г.Дагва, З.Цолмонбаяр, Ц.Мөнхтуяа нарын оролцоотойгоор хийж гүйцэтгэв. © Номын монгол эхийн зохиогчийн эрхийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл эзэмшинэ.

https://issuu.com/gbtaz/docs/21st_century_covered?fbclid=IwAR157PQMSC8ncaHW28y9KZ3ENCI40L55MVzVFV2Z3WWF_gKhnA8q9nRlwDU

Дэжлэг үзүүллээ

  • .

  • 2020-11-24

  • 8
Булган аймгийн Шуурхай штабын 2020 оны 11 сарын 24-ний өдрийн 10 дугаар хуралдааны үеэр Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Гал-Эрдэнэ бие төлөөлөгчөөрөө дамжуулан аймгийн Онцгой комиссын шуурхай штабын ажлын алба, Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтэст мөнгөн болон амны хаалт /маск/-ны дэмжлэг туслалцааг үзүүллээ.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Аймгийн онцгой комисст хандив өргөлөө

  • .

  • 2020-11-24

  • 9
Булган аймгийн Шуурхай штабын 2020 оны 11 сарын 24-ний өдрийн 10 дугаар хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булган аймаг дахь бие төлөөлөгчөөрөө дамжуулан Коронавирусын халдвар илэрсэн Орхон аймгийн хил залгаа Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон сумдын Онцгой комисст хяналтын постын үүрэг гүйцэтгэх хэвийн ажиллагааг хангахад зориулан шатахууны дэмжлэг үзүүллээ.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА

  • .

  • 2020-11-24

  • 14
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 2020 оны 11 сарын 24-ний өдөр аймгийн зарим Төрийн бус байгууллагуудын төлөөллүүд болон бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
Уулзалтанд оролцсон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд өөрсдийн үйл ажиллагааны талаар болон бүх нийтийн бэлэн байдлын үед хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцсон.
Мөн эдгээр байгууллагуудын төлөөллүүд 2020 оны 12-р сарын 03-нд болох аймгийн ИТХ-ын ээлжит 2-р хуралдаанаар хэлэлцэн батлагдах аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт өөрсдийн салбартай холбоотой саналуудаа тэмдэглэснээр уулзалт өндөрлөлөө.

БУЛГАН СУМЫН АЙЛ ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН УСНЫ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

  • .

  • 2020-11-20

  • 15

 Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Дулааны станц, Булган Мээж ОНӨХК-ний мэргэжилтнүүд болон зарим албаны хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан Булган сумын орон сууцнууд, төрийн болон хувийн өмчийн барилгуудаас хэрэглээний халуун усанд холбогдох боломжтой газруудыг судалж таниа үүргийг 2020 оны 11 сарын 17-ны өдөр өгсөн.  

             Энэ ажлын хүрээнд 2020 оны 11 сарын 20-ний өдөр аймгийн ЗДТГ болон Усан спорт сургалтын төвийн барилгуудын хэрэглээний халуун усыг түгээх туршилтын ажил амжилттай хийгдлээ.

Тэгвэл 2021 онд Булган суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн бүх барилгууд, орон сууцнууд, зарим гэр хорооллын айл өрхүүдийг Дулааны станцад бүрэн холбож, одоо ажиллаж байгаа зуухнуудын үйл ажиллагааг зогсоох, мөн хэрэглээний халуун усны шугамын холболт хийгдсэн 7 орон сууцны барилга, 2 нийгмийн салбарын объект, цаашид холбогдох боломжтой 54 барилга байгууламжийн судалгааг гаргаж, хэрэглээний халуун усанд холбоход шаардагдах зардлыг 2021 оны төсөвт суулгах чиглэлийг өглөө

ЗӨӨВРИЙН ХЯНАЛТЫН ПОСТЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

  • .

  • 2020-11-20

  • 14

Улс орон даяар үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд хээрийн постуудыг ихээр ажиллуулж байна. Тэгвэл аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ өөрийн санаачлагаар 2020 оны 11 сарын 20-ны өдөр Онцгой байдлын газрын албан хаагчид, бэлэн байдлын үед үүрэг гүйцэтгэж байгаа төрийн байгууллагын ажилтнуудын эрүүл мэнд, ая тухтай байдлыг хангах үүднээс “Явуулын хяналтын пост”-ыг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.

Булган аймаг хэрэглээний халуун устай болох болох ажил эхэллээ

  • .

  • 2020-11-17

  • 13
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ өнөөдөр Газрын Харилцаа Барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн Хяналтын газар, Булган Мээж ОНӨХК болон Дулааны станцын удирдлагуудтай уулзаж, аймгийн төвийн шугам сүлжээний болон халаалт дулааны ажилтай танилцлаа. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед хоорондын уялдаа холбоогоо сайжруулан өндөр хариуцлагатай ажиллах ёстой гэдгийг онцгойлон санууллаа.
Мөн эхний ээлжинд эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон орон сууцнууд гэсэн шаардлагатай газруудыг түргэн хугацаанд хэрэглээний халуун усаар хангах ажлыг зохион байгуулан, ажлын төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг холбогдох албаны хүмүүс үүрэг болголоо.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

  • .

  • 2020-11-18

  • 31

 Аймгийн Онцгой комиссын ээлжит бус 26 дугаар хурал 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12.00 цагт хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар       Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга, мөн Тагнуулын хэлтсийн дарга нарын мэдээллийг сонсож, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  • Тус аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолын хавсралтаар заагдсан чиглэлээр хяналтын цэг /пост/-ээр нэвтрэх зөвшөөрөлтэйгөөр хяналт тавьж гаргах.
  • Аймаг, сумын хяналтын цэгт ажиллаж байгаа алба хаагчдын ажиллах нөхцөл, ажлын хариуцлагыг сайжруулж, аюулгүй байдлыг хангуулах.
  • Эрүүл мэндийн байгууллага, хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлийг шийдвэрлэх. 
  • Аймгийн Онцгой комиссын гишүүд, Шуурхай штабын бүрэлдэхүүн бэлэн байдалд ажиллах, өмнөх хуралдаанаас өгсөн үүргийн хэрэгжилттэй танилцаж цаашид авах арга хэмжээний талаар үүрэг чиглэлүүдийг тус тус өглөө. 

ЭЭЛЖИТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

  • .

  • 2020-11-16

  • 26
 
 
Улсын Онцгой комиссын дарга, Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар 2020 оны 11 сарын 16-ны өдрийн 18.00 цагт бүх 21 аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын бие бүрэлдэхүүнтэй цаг үеийн асуудлаар цахим хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр дараах хэд хэдэн асуудлыг чиглэл болгон хүргүүлсэн. Үүнд:
1. Бүх нийтийн бэлэн байдлын үеийн горимыг хууль, тогтоомжид нийцүүлэн чандлан сахих.
2. Цахим орчин болон бусад мэдээллийг нэгдсэн нэг сувгаар үнэн зөв ард иргэддээ мэдээлэх.
3. Өвөлжилтийн хүндрэлээс болж өөрийн аймгийн нутагт отроор нүүдэллэн яваа бусад аймгийн малчдад хүндэтгэлтэй хандах, өөрийн аймгийн газар нутгаас шахан гадуурхахгүй байх.
4. Бүх нийтийн бэлэн байдлын үед аймаг, сумдын төрийн байгууллагын зүгээс ард иргэдэд захиргааны аливаа төрлийн хориг саадыг тавьж иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулахгүй байх.
5. Өөрийн аймаг, сумдаар дамжин өнгөрч байгаа авто тээврийн урсгалд тавих хяналтыг сайжруулах.
6. Улаанбаатар хотод албан томилолт, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар түгжигдсэн өөрийн аймаг, сумын иргэдийнхээ ар гэрт санаа тавих асуудлыг сайтар зохион байгуулах.
7. 2020 оны 11-р сарын 17-ноос эхлэн Монгол орны нийт нутгаар цаг агаарын байдал хүндэрч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг түргэн шуурхай авах.
8. Бүх нийтийн бэлэн байдлын үеийн цагийн байдлыг сайтар анхаарч, хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө нарийвчлан гаргах үүрэг чиглэлүүдийг өглөө

ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

  • .

  • 2020-11-16

  • 16
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан 2020 оны 11 сарын 16-ны өдрийн 12.00 цагт аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан орон нутгуудын хүнсний бараа бүтээгдэхүүн, отор нүүдлийн талаар тухайлсан зөвлөмжүүдийг хүргүүлж, цар тахлын үеийн шуурхай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэн ажиллахыг даалгалаа.
Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 332 мэдээ )

Булган 80-н жил