Мэдээ

"ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ" төслийн хүрээнд хамтран ажиллах талууд гарын үсэг зурлаа

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Хүүхэд хамгаалагч" төслийг 2019 оноос ажиллуулж эхэлсэн.
2020 онд "Хүүхэд хамгаалагч" төслийг үргэлжлүүлэн ажиллуулахаар айигийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжын үйлчилгээний газар, томилогдсон 2 ахмад ажилтантай хамтран ажиллах гэрээг байгуулж анхаарч ажиллах чиглэлийг үүрэг болгож, "Хүүхэд хамгаалагч" ийн үнэмлэхийг гардууллаа.

Булган 80-н жил