Монголчуудын оюуны соёлын салшгүй бүрэлдэхүүн, давтагдашгүй өв болсон монгол бичгийг төрийн албан хаагчид, иргэдэд эзэмшүүлэх, хойч үедээ өвлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх, улмаар бүх нийтийн хэрэглээний бичиг болгох зорилгоор 2021 онд “Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх” жилийн аян зарласан билээ. Өнөөдөр тус аяны нээлтээ хийж байна. Булганчууд #АНХНЫ_ХОС_БИЧИГТЭН_АЙМАГ болох их ажлын гараагаа ийнхүү эхэллээ.
Булган аймгийн нутгийн удирдлагын болон төрийн захиргааны байгууллагын ахмад ажилтан Самдангийн Саран 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
С.Саран нь Булган аймгийн Баян-Агт сумын нутаг Зүрийн булан хэмээх газар мэндэлжээ.
1966 онд Баян-Агт сумын бага сургууль, 1972 онд Булган хотын 10 жилийн дунд сургууль, 1976 онд ХААДС-ийг тус тус төгсч Эдийн засагч мэргэжил, 1980 онд Жанжин Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль дүүргэж Улс төр судлаачийн мэргэжил эзэмшсэн, эдийн засгийн ухааны магистр байлаа.
Талийгаач С.Саран нь төр улсдаа 40 гаруй жил хөдөлмөрлөж ХАА-н яаманд мэргэжилтэн, Булган аймгийн “Оч” нэгдэлд Эдийн засагч Хутаг-Өндөр сумын Монгол Ардын Намын хорооны дарга, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, Санхүүгийн хэлтсийн дарга, Үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хэлтсийн дарга, Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн Булган аймаг дахь салбарын зохицуулагч зэрэг ажлуудыг нэр төртэй хашиж явсан санаачлага зүтгэлтэй, мэдлэг боловсрол өндөртэй, чадварлаг зохион байгуулагч төдийгүй нийгмийн идэвхи сайтай, аливаад эв дүйтэй, авьяаслаг манлайлагч байлаа.
Тэрээр аймгийн ИТХ-ын 3 удаагийн Төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгч, Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Их Монгол” төрийн бус байгууллагын Бизнес удирдлагын дээд зөвлөлийн Булган аймаг дахь салбарын захирал, “Дэлхийн Монгол” нийхэмлэгийн тэргүүн, “Монгол хатад гэрэлтүүлэхүй” ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг сонгуульт ажлуудыг эрхэлж байлаа.
Түүний ажлын амжилт бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж
Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.
Төрийн ахмад албан хаагч С.Сарангийн хөдөлмөрч, хүнлэг, дайчин дүр бидний сэтгэлд үүрд орших болно.
БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Өнөөгийн манай залуус авьяастай, гадаад хэлийг маш хурдан сурч, эзэмшиж байна. Даяаршиж буй нийгэмд дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах нь үнэхээр чухал ч "Би Монгол хүн" гэж нүүр бардам хэлэхийн үндэс нь монгол бичиг юм. Учир юу вэ гэвэл үндэсний бичиг соёлын цаана монгол сэтгэлгээ, монгол хүний гүн ухаан, улс үндэстний онцлог хадгалагдаж байдаг. Монгол улсын Ерөнхийлөгчийнхөө теле хичээлд шимтэн суралцаж, сурахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг харуулан, залуус хойч үедээ үлгэр дуурайл үзүүлж байгаа Х.Сэндэнсүрэн гуайд хувийн зүгээс өргөө цагаан гэр гардууллаа.
Нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргахын тулд гадаад харилцаагаа сайжруулах, хамтын ажиллагааг тэлэх чиглэлд анхаарлаа хандуулж байгаа билээ. Өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурнойн мэндчилгээг хүлээн авлаа.
Миний бие аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авахаас өмнө Япон улстай хамтын ажиллагаа тогтоож, орон нутгийнхаа хүүхэд, залуусыг ажиллах, дадлагажих, сурах боломжоор хангасаар ирсэн. Цаашид орон нутагт эдийн засгийн үр өгөөжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллах үеэр Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон УАЗ Пургон автомашин гардуулан өглөө. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх ажил үйлс нь өөдрөг, алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Covid-19 цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ цаг үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор теле хичээлийг зааж эхлээд байгаа билээ. Хэдхэн хоногийн өмнө Улсын Ерөнхийлөгчийнхөө хичээлд хичээнгүй сууж, гэрийн даалгавраа хийж байгаа манай Сум-Нэгдлийн ахмад удирдлага 87 настай Х.Сэндэнсүрэн гуайн зураг цахим орчинд тархаж олон хүний хүндлэлийг хүлээсэн. Түүний сурах чин хүсэлд нь урам хайрлан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гарын бэлгээ илгээснийг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатын хамт гардуулан өгч, амжилт хүслээ. Эрдэм оюун дэлгэрэх болтугай. Урт наслаж, удаан жаргахын ерөөл өргөе.