Мэдээ

"Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газартай хамтран ажиллах 2019 оны гэрээг дүгнэж 2020 оны гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

  • .

  • 2020-04-20

Манай аймаг "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газартай хамтран ажиллах 2019 оны гэрээг дүгнэж 2020 оны гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Өнгөрсөн оны төлөвлөгөөт ажил 100% амжилттай хэрэгжиж, энэ онд 700 сая төгрөгийн гэрээг байгуулж аймгийн Нэгдсэн эмнэлэгт суурин рентген аппарат, Тэшиг сумын цэцэрлэгийн өргөтгөлд хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

Манай аймаг "Шилэн дансны хууль"-ийн хэрэгжилтээр 2017 онд улсад 1-р байр, 2018 онд 2 дугаар байр, 2019 онд Сангийн яамны "Хүндэт өргөмжлөл" хүртсэн амжилттай ажиллалаа.

  • .

  • 2020-03-27

  • 69

Манай аймаг "Шилэн дансны хууль"-ийн хэрэгжилтээр 2017 онд улсад 1-р байр, 2018 онд 2 дугаар байр, 2019 онд Сангийн яамны "Хүндэт өргөмжлөл" хүртсэн амжилттай ажиллалаа. Бид улсын төсвөөс татаас авдаггүй цөөн хэдэн аймгийн нэг. Төсвийн орлогын төлөвлөгөөгөө биелүүлж, татвар төлөгчдийнхөө мөнгийн үр ашигтай зарцуулж, ил тод мэдээлэн ажилласны үр дүн юм. Шат шатны удирдлагууд, Санхүү, Төрийн сангийн хэлтэс, нягтлан бодох бүртгэлийн нийт ажилтнууддаа талархал дэвшүүлье. Та бүхэн 2020 онд орон нутгийн болон улсын төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын мэдээлэлтэй танилцаарай.

Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн нийт ажилтан, албан хаагчдын зүгээс аймаг, сумын онцгой комисст сэтгэлийн дэм өргөж 42,500,000 төгрөг хандивлав.

  • .

  • 2020-03-27

  • 79

Дэлхий нийтэд “Сovid19”-ийн аюулт тахал тулгамдаж байгаа энэ цаг үед Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн нийт ажилтан, албан хаагчдын зүгээс аймаг, сумын онцгой комисст сэтгэлийн дэм өргөж 42,500,000 төгрөг хандивлав.
Та бүхний чин сэтгэлд талархал илэрхийлье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллалаа.

  • .

  • 2020-03-02

  • 136

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр манай аймагт ажиллалаа. Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг шалгах зорилготой тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Монгол улс дахь суурин зохицуулагч Мишра Тапан, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох газрын дарга нар хүрэлцэн ирлээ.
Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга З.Батзоригийн тавьсан хүсэлтийн дагуу дараах асуудлуудыг шийдвэрлэв.
Өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулж Улсын Онцгой Комиссоос:
1. 97.5 сая төгрөгийн үнэ бүхий 300 тн өвсийг үнэгүй олгох
2. 45 сая төгрөгийн үнэ бүхий 100 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 22.5 сая төгрөгөөр олгох
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангахтай холбогдуулж Эрүүл мэндийн яамнаас:
1. Хүүхдийн монитор
2. Памп /дуслын шахуурга/
3. Судас тодруулагчийг олгохоор боллоо.
Мөн Шадар сайдын зүгээс Дулааны станцыг орон нутгийн мэдэлд шилжүүлэх, дулааны шугам сүлжээг өргөтгөх ажлын хөрөнгийг шийдвэрлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

МАНАЙ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН-8 ТОДОРЛОО

  • .

  • 2020-02-12

  • 146

Ам цагаан хулгана жилийн босгон дээр 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр Булган аймгаас улсын аварга малчин-8 , улсын аварга механикжуулагч-2, улсын тэргүүний тариаланч хамт олон-2 тус тус төрлөө.

"УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-аар
1. Гурванбулаг сумын Бэрх багийн малчин Пүрэвдорж овогтой ДАШГАРВАА
2. Могод сумын Баянгол багийн малчин Жадамба овогтой БАТДЭЛГЭР
3. Тэшиг сумын Харгал багийн малчин Бямбасүрэн овогтой ЦЭРЭНДАВАА
4. Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Насанбуянгийн УЛАМБАЯР
5. Орхон сум Арбулаг багийн малчин Саянлхам овогтой ЭНХБАЯР
6. Сайхан сумын Мануулт багийн малчин Пүрэвсүрэн овогтой ЭРДЭНЭБИЛЭГ
7. Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Дамчаа овогтой БУМЦЭНД
8. Хангал сумын Сөрт багийн малчин Намжилсүрэн овогтой ШАРАВСАМБУУ

"УЛСЫН АВАРГА МЕХАНИКЖУУЛАГЧ"-аар
1. Баян-Агт "Актив Агра" ХХК-ийн Механикжуулагч Дамдинхүүгийн ТӨМӨРХУЯГ
2. Сэлэнгэ сум "ИНТОСЭ" ХХК-ийн механикжуулагч Баямбажавын МӨНХБАТ

"УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН"-аар

1. Хангал сум "Молор Эрдэнэ Түрүү" ХХК улсын тэргүүний тариаланч хамт олон
2. Сэлэнгэ сумын "Ингэт Толгой" ХК Улсын тэргүүний тариаланч хамт олон

Улсын аварга малчин, механикжуулагч, тариаланч хамт олноор шалгарсан Та бүхэндээ Булган нутгийн нийт зон олныхоо өмнөөс халуун баяр хүргэе.

Оны шилдэг ажилчид

  • .

  • 2019-12-31

  • 1205

Булган аймгийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Улиран одож буй 2019 онд ажил үйлсээрээ манлайлан, амжилт үзүүлсэн дараах иргэд аймгийн шилдэг ажилтнаар шалгарлаа.

1. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шилдэг ажилтан: Мягмаржамцын Бат-Орших – аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч:

2. Нутгийн захиргааны байгууллагын шилдэг ажилтан Жадамбын Хатансэлэнгэ – Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын - Нутгийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн

3. Хууль хяналтын байгууллага, төрийн тусгай албаны шилдэг ажилтан: Баасансүрэнгийн Ананд – Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч

4. Шилдэг санхүүч: Очирбатын Сайнзаяа – Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч

5. Боловсрол соёл, шинжлэх ухааны салбарын шилдэг ажилтан: Гаравсүрэнгийн Туяа – Булган сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгч

6. Эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарын шилдэг ажилтан: Балдангийн Энхчимэг – Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эм зүйч

7. Нийгмийн халамж хамгаалал, нийгмийн бүлгүүдийн байгууллагын шилдэг ажилтан: Нямсүрэнгийн Батжаргал – Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга

8. Дэд бүтцийн салбарын шилдэг ажилтан: Гомбын Отгонбаяр - ЭБЦТС ТӨХК-ийн Булган салбарын ахлах инженер

9. Үйлдвэр үйлчилгээний салбарын шилдэг ажилтан: Нарангэрэлийн Баасанжаргал - Булган сумын Тохижилт үйлчилгээний ангийн дарга

10. Төрийн бус байгууллагын шилдэг ажилтан: Эрдэнэхүүгийн Бүжинлхам - Хутаг-Өндөр сумын “Бялхам үндэс” ТББ-ын тэргүүн

11. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг ажилтан: Бямбаагийн Энхбаяр - Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйлдвэр худалдаа үйлчилгээний албаны дарга, аймгийн ерөнхий агрономич

12. Байгаль орчны салбарын шилдэг ажилтан: Дорлигийн Баярмаа - НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ойн төслийн 2-р шатны орон нутгийн зохицуулагч

Хөдөө аж ахуйн гавьяат цолтон нэгээр нэмэгдлээ

  • .

  • 2019-12-31

  • 224

Булган аймгийн Тэшиг сумын уугуул Тэшиг, Бугат сумын сум, нэгдлийн даргаар ажиллаж байсан Д.Цэен-Ойдов Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108 жилийн ойн өдөр Төр, түмэн олондоо гавьяа зүтгэлээ үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.дэлгэрэнгүй . .

Яруу найрагч С.Оюун "Төрийн соёрхол" хүртлээ

  • .

  • 2019-12-31

  • 1180

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108 жилийн ойн энэ өдөр алдартны өлгий Булган хангай нутгийн анхдагчдын тоо нэгээр нэмэгдлээ. Энэ өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Булган аймгийн Могод сумын уугуул яруу найрагч С.Оюун "Төрийн соёрхол" хүртсэн нь Монголын яруу найрагт Төрийн соёрхол хүртсэн анхны эмэгтэй яруу найрагч болж байна. Түүний үгийг нь бичсэн "Үгүйлэн санана" дууны үгэнд ийнхүү Төрийн шагнал хүртээлээ.

Булган аймгийн тариаланчид Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

  • .

  • 2020-06-18

  • 1280

Буудайгаараа алдартай Булган хангайн тариаланчид Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. Газар тариалангийн салбарын ууган гавьяатнууд Булганы хөрсөн дээрээс төрсөн түүх арвин өгөөж баян хангай билээ. 

"Атар-60" жилийн ойгоор тус салбараас Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавья

аны улаан туг" одонгоор 9, "Алтан гадас" одонгоор 18, Хөдөлмөрийн хүндэт медалиар 12, аймгийн тэргүүн дээд шагналаар 4 иргэн салбарын болон аймгийн шагналаар олон арван тариаланчид энэ өдөр төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагналын хур буулгалаа. Мөн баярын үйл ажиллагаан дээр  газар тариалангийн салбарын шилдгүүдээ тодруулсан юм.

2020 оны төсвийн төслийг өргөн барилаа

  • .

  • 2019-11-25

  • 1186

Монгол улсын Төсвийн тухай хуулийн дагуу аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2020 оны төсвийн төслийг бэлтгэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэхээр хуулийн хугацаанд өргөн барилаа.

ХИЛИЙН ЗАСТАВ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧТЭЙ БОЛЛОО

  • .

  • 2019-11-12

  • 707

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Хил хамгаалах ерөнхий газар газар, Мобиком корпораци ХХК байгуулсан Монгол улсын хилийн бүс нутгийг цахилгаан хангамжийг сайжруулахад хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн заставыг Нар, дизель хосолсон эх үүсвэр ашиглан цахилгаан эрчим хүчээр хангах төслийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 10 -ны өдөр боллоо.дэлгэрэнгүй . .

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт ажиллалаа

  • .

  • 2019-10-31

  • 501

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нутгийн удирдлагууд, тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид, төрийн албан хаагчид, иргэд төв талбайдаа угтлаа. Үүний дараа тэрээр Булган аймгийн иргэдтэй уулзалт хийв. Уулзалтад ХНХ-ын сайд С.Чинзориг, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, СЯ-ны ТНБД С.Наранцогт, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, аймгийн удирдлагууд бусад албаны хүмүүс байлцав. 

Уулзалтыг нээж Булган аймгийн засаг дарга З.Батзориг аймаг орон нутгийн танилцуулга, хийж гүйцэтгэж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан бол Ерөнхий сайд Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тавьж буй зорилтынхоо талаар мэдээлэл өглөө. Нутгийн иргэд саналаа хэлж, асуулт асууж, хариулт авлаа. 

 

Хуудас:  1   2   3   4   5   6  .... (нийт 292 мэдээ )

Булган 80-н жил