Мэдээ

Булган аймаг "АТАР-60" жилийн ойгоо тэмдэглэж байна

Буудайгаараа алдартай Булган хангайн тариаланчид Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. Газар тариалангийн салбарын ууган гавьяатнууд Булганы хөрсөн дээрээс төрсөн түүх арвин өгөөж баян хангай билээ. 

"Атар-60" жилийн ойгоор тус салбараас Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг" одонгоор 9, "Алтан гадас" одонгоор 18, Хөдөлмөрийн хүндэт медалиар 12, аймгийн тэргүүн дээд шагналаар 4 иргэн салбарын болон аймгийн шагналаар олон арван тариаланчид энэ өдөр төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагналын хур буулгалаа. Мөн баярын үйл ажиллагаан дээр  газар тариалангийн салбарын шилдгүүдээ тодруулсан юм.

 

Булган 80-н жил