Мэдээ

“Төрийн захиргаанд албан хаагчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Аймгийн Засаг дарга З.Батзоригийн санаачлагаар Булган аймаг жил бүрийн 11 дүгээр сарын 26-ыг “Төрийн захиргааны алба хаагчийн өдөр” болгон 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Чин Ван Ханддоржийн танхимд Төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Мөн “Хуулиа хэрэгжүүлье-Хандлагаа өөрчилье” сарын аяныг зохион байгуулж илтгэлийн уралдаан, спортын 3 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгуулж шагналыг нь гардуулан өглөө. Аймгийн Засаг дарга Булган аймагт Төрийн захиргааны албан хаагчийн өдрийг санаачлах болсон зорилгоо танилцуулж нийт албан хаагчдад төрдөө чин үнэнчээр ажиллахыг уриалсан юм.

Булган 80-н жил