Мэдээ

ХИЛИЙН ЗАСТАВ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧТЭЙ БОЛЛОО

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Хил хамгаалах ерөнхий газар газар, Мобиком корпораци ХХК байгуулсан Монгол улсын хилийн бүс нутгийг цахилгаан хангамжийг сайжруулахад хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн заставыг Нар, дизель хосолсон эх үүсвэр ашиглан цахилгаан эрчим хүчээр хангах төслийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 10 -ны өдөр боллоо.

Тус заставыг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгосноор хилийн холбоо харилцааг сайжруулах, заставт амьдарч буй айл өрхүүдийн амьдрах нөхцлийг дээшлүүлэх, цаашлаад хилийн бүс нутагт шаардлагатай дэд бүтцийн бусад асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах эхний алхам болох юм.

Энэхүү төслийг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн байгууллагууд болон Мобиком корпораци ХХК-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн гэдгийг онцлох нь зүйтэй.

Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Монхорус интернэйшнл ХХК, Сопоко ХХК, Нар-зөөврийн цахилгаан станц дэлгүүр болон түнш байгууллага Мобиком корпораци ХХК-ийн хамт олонд хилчдийн зүгээс талархал илэрхийлснийг дуулгахад таатай байна

Булган 80-н жил