Мэдээ

Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа

  • .

  • 2020-09-08

  • 4

Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтээс "Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх" сэдэвт сургалтыг 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх харьяа агентлаг зарим сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, хүний нөөцийн ажилтнууд амжилттай оролцож, гэрчилгээ гардан авлаа.

ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • .

  • 2020-09-14

  • 2
Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 1 дүгээр салааны бүрэлдэхүүн Булган суманд үйл ажиллагаа явуулж буй “Сод Монгол” шатахуун түгээх станцын ажилчидтай хамтран гал унтраах салааны тархалтын сургуулийг танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Уг тархалтын сургуулиар Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн өдөр тутмын бэлэн байдал, үйл ажиллагааны талаар танилцуулж, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, Шатахуун түгээх станцын галын аюулгүй байдал, гал унтраагуулыг ашиглах нь сэдвээр 4 цагийн сургалтанд 8 ажилтанг хамрууллаа.

ТАКТИКИЙН СУРГУУЛИЙГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ

  • .

  • 2020-09-16

  • 7
Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги төлөвлөгөөний дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасгийн эмч, сувилагч, асрагч ажилчидтай хамтран гал унтраах “Тактикийн сургууль, дадлага”-ыг амжилттай зохион байгуулж явууллаа.
Тактикийн сургуулийн бэлтгэл ажлыг хангаж Халдвартын тасгийн эмч ажилчдад “Обьектийн галын аюулгүй байдал”, “Шуурхай дуудлага мэдээлэл өгөх зөвлөмж”, “Гал унтраагуул ашиглах заавар” сэдвээр 2 цагийн багтаамжтай танхимаар, 1 цагийн багтаамжтай дадлагаар хослуулан гүйцэтгэлээ. Гал унтраах тактикийн сургуульд хамтран идэвхитэй оролцсон аймгийн Нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасгийн эмч, ажилчиддаа талархал илэрхийлж ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
 
 
 

"Хөгжлийн хөтөч" үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 92.2 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ

  • .

  • 2020-09-23

  • 5
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн XV хуралдаан хуралдлаа. Тус хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэн ажилласан "Хөгжлийн хөтөч" үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 92.2 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ.
Хөтөлбөрт туссан зарим ажлуудаас онцлоход:
• Боловсролын салбарт 5 сургууль, 5 дотуур байр, 4 спорт заал, 6 цэцэрлэг шинээр баригдан ашиглалтад орсон нь энэ салбарт урд өмнө нь хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалт боллоо.
• Эрүүл мэндийн салбарын барилга, их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд хандив тусламж, улс, орон нутгийн төсвийн 10.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийг 100% хийгээд байна.
• Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2016 оны мөн үеэс 8.0 хувиар өсөж, ажилгүйдлийн түвшин 2.8 хувиар буурч 5.4 хувьд хүрлээ.
• Аймгийн ДНБ 2019 онд 365.8 тэрбум төгрөгт хүрч, 2016 онтой харьцуулахад 30,3 хувиар, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5.99 сая төгрөгт хүрч 24,8 хувиар тус тус өслөө.
• “Шинэ хөдөө Булган” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж улс, орон нутгийн төсвөөс 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
• Орон нутгийн аж ахуй нэгжүүдийг төрийн худалдан авалтаар дэмжих үүрэг чиглэл өгснөөр, аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагууд 7.8 тэрбум төгрөгийн худалдан авалтыг орон нутгаасаа хийсэн байна.
• Дэд бүтцийн салбарын суурь болсон Дулааны станц галаа өрдөн, илчээ түгээсэн, Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн авто замын 34,8 км авто зам хөдөлгөөнөө нээсэн, Булган хот шинэ цэвэрлэх байгууламжийн ажлаа эхлүүлсэн, бизнесийн жишигт нийцсэн Худалдааны төв ашиглалтад орсон гээд Булганчууд бидний 10 жил хүлээсэн ажлууд ар араасаа бодит ажил хэрэг боллоо.
• Булган сумын хатуу хучилттай автозамыг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай гүйцэтгэснээр 2016 онтой харьцуулахад 15.3 хувиар өссөн бол аймгийн төвийн авто зогсоолын талбайг 11 дахин, явган замыг 7 дахин нэмэгдүүлсэн байна.
• Хүн ардынхаа аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 456 гэрэлтүүлгийг шинээр суурилуулсан нь сүүлийн 28 жилд Булган суманд байршуулсан нийт гэрэлтүүлгийн тоотой тэнцүү байгаа юм.
• Хог ангилан ялгах савыг аймгийн төвийн бүх айл өрхүүддээ суурилуулсан анхны аймаг боллоо. “Цэвэр орчин-Цэмцгэр Булган аян”-ыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол улсын “Хамгийн цэвэрхэн аймаг”-аар 2 дахь удаагаа шалгарлаа. Энэ бол нийт Булганчууд Та бидний хамтын амжилт юм.

Дашинчилэн, Баяннуур сумын соёлын биет бус өвтэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцлаа

  • .

  • 2020-09-14

  • 3
Соёлын сайд С.Чулууны санаачлагаар Орхон-Тамир, Хануй-Хүнүй, Туул голын сав газар дагуух Монголын төрт улсуудын нийслэлийн туурь, хэрэм, Хүннүгийн үеийн хаад, язгууртны булш, хиргисүүр, Буган хөшөө, тахилын онгон зэрэг үнэлж баршгүй соёлын биет өвтэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын хэсгийн гишүүдийн хамт газар дээр нь биечлэн танилцлаа.
Тус ажлын хүрээнд манай аймгийн түүхэн аялал жуулчлалын маршрутад орсон Дашинчилэн сумын нутаг дахь Хар бухын балгас, Чин толгойн балгас, Баяннуур сумын нутаг дахь Цогтын цагаан балгасын туурьтай танилцаж, Цогтын цагаан балгасыг сэргээн, хажууд нь загвар ордон барих асуудлыг дэмжихээр боллоо.
Мөн баруун болон төвийн аймгуудыг хадлан тэжээлээр хангаж байсан Баяннуур сумын Бор буланг сэргээх, үерийн хамгаалалт барих, эрчим хүч татах асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гурванбулаг суманд ажиллалаа

  • .

  • 2020-09-09

  • 5
Орон нутгийн төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт улсдаа анхдагчид тооцогдох “Бэлчээрийн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны төв” байгуулагдаж, энэ сарын эхэнд нээлтээ хийсэн билээ.
Тус судалгааны төв нь Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” олон улсын төслийг ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Өвөр Монголын Багшийн Их сургууль, Тариалан-Мал аж ахуйн хүрээлэн, Булган аймгийн ЗДТГ-тай хамтран 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Өнөөдөр тус төвийн үйл ажиллагаатай МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Соёлын сайд С.Чулуун тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн танилцаж, орон нутгаас санаачлан хэрэгжүүлж буй тус төслийг цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Энэхүү судалгаа, туршилтын төвөөр дамжуулан бэлчээрийн хортонтой тэмцэх, бэлчээрийн судалгааг нарийвчлан гаргаж, нөхөн сэргээлт хийх, малчдад зөвлөмж өгч, тэдэнтэй хамтран бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах зэрэг олон талын ач холбогдол бүхий ажлуудыг зохион байгуулж байгаа юм.

Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч манай аймагт

  • .

  • 2020-08-19

  • 2
Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчид Булган аймагт ажиллаж байна.
Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчид аймгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төсөл, орон нутгийн хөгжлийн сангийн жилийн гүйцэтгэлийн тухай харилцан санал солилцов.
Уулзалтын дараа Дэлхийн банкны төлөөлөгчид Булган аймгийн зарим ТББ-ын төлөөлөлтэй уулзаж “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл 2”-ийн хүрээнд хэлэлцүүлэг хийж байна.

Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн авто замын 2 дугаар хэсэг ашиглалтад орлоо

  • .

  • 2020-09-23

  • 5

Монгол улсын авто замын сүлжээнд босоо тэнхлэгийн зам хэмээн нэрлэгдсэн Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын 2 дугаар хэсэг болох Орхон-Хишиг-Өндөр чиглэлийн 12.8 км автозам өнөөдөр хөдөлгөөнөө нээлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа тус замын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК ажиллаж, ашиглалтад хүлээлгэн өгч байна. Энэ зам аялал жуулчлал, нийтийн хоол, үйлчилгээний салбарт томоохон нөлөө үзүүлэх эдийн засгийн ач холбогдолтой Орхон, Хишиг-Өндөр, Гурванбулаг сумын иргэдийн хувьд олон жил хүлээсэн хөгжлийн зам гэж нэрлэж болно. 2018 онд тус замын эхлэл Булган-Орхон чиглэлийн 22 км зам ашиглалтад орж байсан бол ирэх 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Гурванбулаг сум хүртэл үргэлжлүүлэн барихаар тусгагдаад байна.

Монголын Тусгай Олимпын Хороо “Бяцхан тамирчин хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх” сургалт зохион байгууллаа.

  • .

  • 2020-08-14

  • 179

 

Булган аймгийн Засаг Даргын ивээл дор “Монголын Тусгай Олимпын Хороо”-ноос “Бяцхан тамирчин хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх” сургалт зохион байгууллаа.

Монголын Тусгай Олимпын Хороо /МТОХ/ нь 2013 онд үүсгэн байгуулагдаж, Олон улсын Тусгай Олимпын хөдөлгөөнд нэгдэн орсон. Энэ хугацаанд  2000 гаруй тамирчин, 80 дасгалжуулагч багш, 300 орчим сайн дурын ажилтан, эмч мэргэжилтэн, 1500 гаруй эцэг эхийн төлөөллийг эгнээндээ багтаан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.

Тус байгууллага нь Улаанбаатар хот, 12 аймагт үйл ажиллагаа, хөтөлбөрүүдээ амжилттай танилцуулж, оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг спортоор дамжуулж хөгжүүлэх, чийрэгжүүлэх улмаар Тусгай олимпын тамирчин бэлдэх зорилготой хөтөлбөр юм.

Өнөөдөр манай аймагт Тусгай Олимпыг таниулах, сурталчлах, хэрэгжүүлэх зорилгоор Бяцхан Тамирчин хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалтыг  Монголын Тусгай Олимпын Хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэгээр ахлуулсан сургагч багш нар бага боловсролын багш, сургуулийн өмнөх боловсролын багш, эмч нар болон эцэг эхчүүдэд зохион байгуулж, СЕРТИФИКАТ гардууллаа.

Бяцхан тамирчин хөтөлбөр 2-8 насны оюуны бэрхшээлтэй хүүхдэд бага наснаас нь спортын ур чадвар олгох, хөгжөөнт тоглоомоор дамжуулан бие бялдарыг хөгжүүлэх, олон талын чадвар бэхжүүлэх онцлогтой. Энэ хөтөлбөр оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй хамт тоглуулан хөгжүүлэх, бие биенээ ойлгох, дэмжих цаашлаад найзалж нөхөрлөх боломжийг олгодог юм байна.

 

 

 

Аймгийн Баяр наадам 07-р сарын 11,12-ны өдөр боллоо.

  • .

  • 2020-07-12

  • 376

Аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд төрсөн ах дүү үзүүр түрүүнд шалгарлаа.

Ардын хувьсгалын 99 жил, Булган аймаг үүсэн байгуулагдсаны 82 жил, аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Сайхан сумын харьяат аймгийн начин Н.Намнансүрэн түрүүлж аймгийн арслан, төрсөн дүү Н.Намнан-Эрдэнэ үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. Өнөө жилийн баяр наадамд улсын харцага Ж.Бор, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, улсын начин С.Дэлгэрбат тэргүүтэй аймгийн цолтой 28, сумын цолтой 32 нийт 128 бөх барилдсан. Аймгийн түүхэнд төрсөн ах, дүү нар үзүүр түрүүнд үлдсэн 2 дахь тохиолдол ийнхүү тохиосон нь наадамчин олны сэтгэлийг огшоосон юм. 2001 онд монгол улсын гарьд И.Доржсамбуу, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу нар үзүүр түрүүнд үлдэж байжээ.

Уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясган айраг түрүүнд хурдалсан хурдан хүлгүүддээ шагнал гардууллаа.

Булган аймгийн баяр наадмын хурдан Азарганы уралдааны:

Түрүү магнайд: Булган аймгийн Могод сумын Аймгийн алдарт уяач Н.Дэлгэрсайханы Халтар

Аман хүзүүнд: Булган аймгийн Баяннуур сумын Аймгийн алдарт уяач П.Отгонбаярын Хээр

Айргийн гуравт: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Сумын алдарт уяач Л.Шагдарын Хээр

Айргийн дөрөвт: Төв аймгийн Заавар сумын Аймгийн алдарт уяач  Э.Бямбасүхийн Буурал

Айргийн тавд: Дорнод аймгийн Баян-Уул сумын Б.Эрдэнэбулганы Бор,

Их насны морьдын уралдааны:

Түрүү магнайд: Булган аймгийн Баяннуур сумын Аймгийн алдарт уяач Содномын Бор,

Аман хүзүүнд: Булган аймгийн Орхон сумын уяач Н.Нарангэрэлийн Бор,

Айргийн гуравт: Булган аймгийн Гурванбулаг сумын Сумын алдарт уяач Ж.Равданцэрэнгийн Хар,

Айргийн дөрөвт: Төв аймгийн Лүн сумын уяач Б.Батжаргалын Сартай хонгор,

Айргийн тавд: Булган аймгийн Тэшиг сумын уяач Б.Одбаярын Хүрэн халзан,

Соёолон насны морьдын уралдааны:

Түрүүн магнайд: Булган аймгийн Баян-Агт сумын алдарт уяач Н.Чинбатын Янзага буурал,

Аман хүзүүнд: Булган аймгийн Баян-Агт сумын Аймгийн алдарт уяач Н.Жаргалсайханы хХалтар,

Айргийн гуравт:Булган аймгийн Баян-Агт сумын Аймгийн алдарт уяач Н.Уламбаярын хээр,

Айргийн дөрөвт:Булган аймгийн Сэлэнгэ сумын алдарт уяач Б.Отгонбаярын Хээр,

Айргийн тавд:Булган аймгийн Дашинчилэн сумын уяач  Б.Амархүүгийн Халтар,

Хязаалан насны морьдын уралдаанд:

Түрүүн магнайд: Булган аймгийн Баян-Агт сумын Аймгийн алдарт уяач Г.Зоригтбаатарын Халиун,

Аман хүзүүнд: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Б.Батмөнхийн Гоё хээр,

Айргийн гуравт:Булган аймгийн Булган сумын уяач Т.Баттөмөрийн Хурандаа шарга,

Айргийн дөрөвт:Булган аймгийн Булган сумын  уяач М.Эрдэнэбатын Хээр,

Айргийн тавд:Булган аймгийн Баяннуур сумын Аймгийн алдарт уяач  Ч.Содномын Хээр

Шүдлэн насны морьдын уралдааны:

Түрүү магнайд: Булган аймгийн Сэлэнгэ сумын Сумын алдарт уяач Б.Отгонбаярын хүрэн,

Аман хүзүүнд: Төв аймгийн Заамар сумын Аймгийн алдарт уяач Э.Бямбасүхийн Хул,

Айргийн гуравт: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Д.Наранболдын Хээр,

Айргийн дөрөвт: Булган аймгийн Баяннуур сумын Аймгийн алдарт уяач Ч.Содномын Хул,

Айргийн тавд: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Ш.Даваажамцын Хээр,

Дааган насны морьдын уралдаан:

Түрүү магнайд: Булган аймгийн Сайхан сумын уяач Б.Гүндсамбуугийн буурал,

Аман хүзүүнд:Төв аймгийн Заамар сумын Аймгийн алдарт уяач О.Бямбасүхийн Хүрэн халзан,

Айргийн гуравт: Булган аймгийн Баяннуур сумын Аймгийн алдарт уяач Ч.Содномын Халтар,

Айргийн дөрөвт: Булган аймгийн Баяннуур сумын Аймгийн алдарт уяач Ч.Содномын Цоохор,

Айргийн тавд: Булган аймгийн Сэлэнгэ сумын алдарт уяач Б.Отгонбаярын Хээр тус тус түрүүлж айрагдлаа.

Аймгийн баяр наадмын сурын харвааны төрөлд 24 харваач цэц мэргэнээ сорилоо. Эрэгтэй төрөлд 14 харваач оролцсоноос:

Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн харваач спортын мастер, аймгийн гарамгай харваач Ганболдын Содбилэг 34 оноогоор тэргүүн байр “Аймгийн мэргэн харваач” цол, Булган аймгийн Булган сумын харьяат спортын мастер, аймгийн гарамгай харваач Мягмарын Лхагвасүрэн 31 оноогоор дэд байр, Булган аймгийн Тэшиг сумын уугуул Булган аймгийн “ШШГГ”-ын харваач Батжүгдэрийн Мөнх-Эрдэнэ 29 оноогоор гутгаар байр, Булган аймаг Баян-Агт сумын харваач Агваанданзангийн Отгонбаяр 28 оноогоор 4-р байр, Булган аймаг Бүрэгхангай сумын харьяат “Шижир алт” компанийн залуу харваач Ганбатын Гантөмөр 25 оноогоор 5-р байр эзэллээ.

Эмэгтэй  төрөлд  10 харваач оролцсоноос:

Увс аймаг Баруунтуруун сумын уугуул Орхон аймгийн Хангарьд спорт клубийн харваач спортын дэд мастер Пүрэвээгийн Лхамаасүрэн 32 оноогоор тэргүүлж, “Аймгийн мэргэн харваач” цол,  Булган аймгийн Булган сумын харьяат Өлзийбүрэн сурын холбоо залуу харваач Хаан банкны ажилтан Мөнхбатын Мөнхзул 22 оноогоор “Аймгийн гарамгай харваач” цол, Булган аймаг Булган сумын харьяат Өлзийбүрэн сурын холбоо, Аймгийн Төв номын сангийн харваач Аймгийн мэргэн Түвдэндоржийн Мөнгөнтуяа 19 оноогоор гутгаар байр, Төв аймаг Алтанбулаг сумын уугуул, Булган аймгийн Баян-Агт сумын харваач сумын мэргэн Хандын Номин-Эрдэнэ 16 оноогоор  4-р байр, Булган аймаг Могод сумын харьяат Хишигдүүрэнгийн Гэрэлтуяа 16 оноогоор 5-р байр эзэллээ.

Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн байг.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

  • .

  • 2020-06-30

  • 450

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсэж, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр өндөржүүлсэн  бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төрийн албаны үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж буй байдалтай танилцах, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шинэтгэлийн үед хийгдэж буй үйл ажиллагааг таниулах, санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр орон нутагт зохион байгуулж байгаа юм байна. 

Булган аймагт ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийгТөрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам ахалж, Төрийн албаны зөвлөлийн Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, референт Б.Оюуннасан, Сонгон шалгаруулалтын газрын референт М.Алтанбагана, НҮБ-ын “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг  төлөвшүүлэх нь” төслийн бодлогын инноваци, стратегийн удирдлагын зөвлөх З.Цолмонбаяр, Төрийн албаны зөвлөлийн Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын ажилтан Б.Алтанзул нар хүрэлцэн ирж, ажиллав.

 Тус ажлын хэсэг орон нутгийн удирдлагуудтай уулзан, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж байгаа төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөгөө мэдээллээр хангалаа. Мөн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн болон  Булган аймгийн 16 сум 1 тосгоны,  Засаг даргын Тамгын газрын дарга нартай цахим уулзалт зохион байгуулж, санал хүсэлттэй танилцан, зөвлөгөө өгөв.

 Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зарим хяналт шалгалтыг хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

 

ЦАГДААГИЙН ГАЗАР ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЛЭЭ

  • .

  • 2020-05-28

  • 389

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн 5 дугаар зорилт, Цагдаагийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйл, 94 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг тэмцэх, урьчдилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй Экологийн цагдаагийн албаны үйл ажиллагааг дэмжиж Байгаль хамгаалах сангаас 40,000.000 төгрөг шийдвэрлэн тусгай тоноглолын 2 автомашиныг Цагдаагийн газарт гардуулан өглөө.
Цагдаагийн алба хаагчдын албаны унаажуулалтанд парк шинэчлэл хийгдсэнээр Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарах ач холбогдолтой юм.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Батчулуун, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Одхүү, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр, цагдаагийн алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 300 мэдээ )

Булган 80-н жил