Мэдээ

“Монголын 1911 оны үндэсний хувьсгал ба Хошой Чин Ван М.Ханддорж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

Монгол улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, Хошой Чин Ван Минжиддоржийн Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монголын 1911 оны үндэсний хувьсгал ба Хошой Чин Ван М.Ханддорж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2019.09.13/ Гадаад хэргийн яаманд зохион байгуулагдаж байна. Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, Академич Ж.Болдбаатар, Булган нутгийн урлаг, соёлын алдартнууд, түүхч эрдэмтэд болон бусад албаны хүмүүс оролцож байна.

Булган 80-н жил