Мэдээ

Булган-Орхон чиглэлийн замын нээлтийн ажиллагаа боллоо

Булган-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133,7 км авто замын эхлэлийн 22 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаа Булган аймгийн Булган сум 100000 саятан жолоочдын хаалганд болж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ЗТХЯ-ны хэлтсийн дарга, Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг холбогдох албаны хүмүүс, ард иргэд оролцлоо. Тус 133,7 км зам ашиглалтад орсноор Улаанбаатар Булган Мөрөн чиглэлийн зам урдуураа холбогдож Улаанбаатар Дархан Орхон Булган Мөрөн чиглэлийн авто замын ачаалал багасаж 100 гаруй км-ээр бага явж ард иргэдэд эдийн засгийн хувьд хэмнэлт авчрах давуу талтай. Улсын төсвийн 20,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус замыг Эйч Кэй Би интернэйшнл холдинг ХХК гүйцэтгэх хугацаанаас 3 сарын өмнө хүлээлгэн өгсөн.

Булган 80-н жил