Мэдээ

ЦАГДААГИЙН ГАЗАР ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЛЭЭ

  • .

  • 2020-05-28

  • 71

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн 5 дугаар зорилт, Цагдаагийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйл, 94 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг тэмцэх, урьчдилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй Экологийн цагдаагийн албаны үйл ажиллагааг дэмжиж Байгаль хамгаалах сангаас 40,000.000 төгрөг шийдвэрлэн тусгай тоноглолын 2 автомашиныг Цагдаагийн газарт гардуулан өглөө.
Цагдаагийн алба хаагчдын албаны унаажуулалтанд парк шинэчлэл хийгдсэнээр Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарах ач холбогдолтой юм.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Батчулуун, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Одхүү, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр, цагдаагийн алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

Цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна

  • .

  • 2020-05-14

  • 47

Өнөө шөнө, маргааш өдөртөө нийт нутгаар цасан болон шороон шуурч хүйтрэхийг анхааруулж байна. Нутгийн өмнөд хэсгээр салхины хурд 18-20м/с, зарим үед 24м/с хүрч ширүүcнэ гэж Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.дэлгэрэнгүй . .

“Эрх зүйн шилдэг баг” шалгаруулна

  • .

  • 2020-05-12

  • 126

 Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэс хамтран “Эрх зүйн шилдэг баг” шалгаруулах уралдааныг энэ оны 12 дугаар сар хүртэл зарлалаа.

Иргэдийн эрх зүйн боловсролын эрэлт хэрэгцээг хангахуйц мэдээ, мэдлэгийг цахим болон бусад байдлаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбар хэлбэрээр хүргэх, эрх зүйн хөтөч нарын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор энэ уралдааныг зарласан бөгөөд бүх сумын эрх зүйн баг, эрх зүйн хөтөч нар оролцох юм. Эрх зүйн хөтчөөр сумын ИТХ-ын ажилтан, Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан, багийн иргэдийн Нийтийн хурлын дарга нар ажилладаг байна.

-Сумын вэб сайт ажиллуулан хууль, эрх зүйн сурталчилгаа, зөвлөгөө өгөх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон эрх зүйн мэдээлэл болон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, богино хэмжээний кино, сонин, сэтгүүл, гарын авлага, контент зэргийг бэлтгэн сургалтад ашигласан байдлыг уралдааны шалгуур үзүүлэлтэд орууллаа. Мөн сумын төвөөс алс нутагладаг малчин, хараа, сонсголын бэрхшээлтэй иргэн, өндөр настан, хүүхдэд чиглэсэн сургалтыг цаг үеийн нөхцөл байдалд тохируулан хийх, олон нийтэд чиглэсэн шинэлэг ажил санаачлан хэрэгжүүлсэн байх шалгуур үзүүлэлт гаргалаа гэж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтаншагай ярилаа.

Сумын эрх зүйн багаас зохион байгуулсан ажлыг дүгнэн шилдэг таван багийг шалгаруулан 200-800,0 мянган төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэжээ.

"ИРГЭН БҮР ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХАШААНДАА МОД ТАРЬЦГААЯ"

  • .

  • 2020-05-07

  • 46

5 САРЫН 6-8-НЫ ХООРОНД ДАРААХ 3 БАЙРШИЛД ТАРЬЦ СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛНО.
- Чин Ван Ханддоржийн талбай
- Жаргалант дэлгүүрийн урд талбай
- ХЖТ-ын баруун талын зогсоол

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлөх, хяналт тавих журам шинэчлэгдсэн тул аймгийн Дэд хорооны бүрэлдэхүүнд орох төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох сонгон шалгаруулалтад урьж байна.

  • .

  • 2020-05-06

  • 61

Бүрдүүлэх материал:
1. Тухайн байгууллага нь ЖДҮЭ-ийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан байх
2. Шалгаруулалтад оруулахаар томилож байгаа төлөөлөгч нь эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролтой байх
3. ЖДҮСалбарт ажиллаж байсан эсвэл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай байх
4. Сүүлийн 3 жилд Төрийн албаны хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй байх
5. ЖДҮХСантай бизнесийн холбоогүй байх
6. Зээл батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
7. Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх зэрэг болно.
Дээрхи шаардлагыг хангасан төлөөлөгчийн материалыг 2020 оны 05 дугаар сарын 10-ны дотор ХХААГ-ын ЖДҮ, хоршоо, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэнд 12 цагаас өмнө хүлээн авна. Лавлах утас 92030399

Төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох сонгон шалгаруулалтад урьж байна

  • .

  • 2020-05-04

  • 76

Сайхан сумын Эрүүл мэндийн төвд 30 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж гардууллаа

  • .

  • 2020-05-04

  • 245

Сайхан сумын Эрүүл мэндийн төвд 30 сая төгрөгийн өртөг бүхий уламжлалт, сэргээн засах эмчилгээ, биеийн тамир дасгал хөдөлгөөний 13 төрлийн тоног төхөөрөмж гардууллаа. Үүнд: Инфра улаан гэрэл, төөнүүр, түрүү булчирхайн эмчилгээний аппарат, поток, булчингийн сэргээн засах аппарат, физик эмчилгээний аппарат, татлагын ор, хаш чулуун ор, хоолойн шарлагын аппарат, хөлний массажны аппарат, цахилгаан зүү, цахилгаан бумба, эмчилгээний биеийн тамир дасгалын иж бүрдэл зэрэг тоног төхөөрөмжүүд багтаж байна.

Булган сумын авто зам, нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын зарим гудамжуудаар 2 дахь шатны ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байна.

  • .

  • 2020-05-04

  • 61

Covid-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Булган сумын авто зам, нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын зарим гудамжуудаар 2 дахь шатны ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байна. Хамтран ажиллаж байгаа Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батлут болон нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

1072 хувьцаатай холбоотой 80 орчим хуурамч фэйсбүүк хуудсыг шалгаж байна.

  • .

  • 2020-05-01

  • 53

1072 хувьцаатай холбоотой 80 орчим хуурамч фэйсбүүИймд нийт иргэдэд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг албан ёсны мэдээллийн төвөөс авах, цахим орчинд оруулсан зар болон бусад холбоосуудын эх сурвалжыг нягталж бүртгүүлэхийг анхааруулж байна.

Эрүүл мэндийн салбарт 2017-2019 онд хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтууд

  • .

  • 2020-05-04

  • 130

Эрүүл мэндийн салбарт 2017-2019 онд хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтуудыг багцалж үзэхэд ийм байна. Бид "Хөгжлийн хөтөч" үйл ажиллагааны хөтөлбөртөө 7 сумын ЭМТ-ийг шинэ автомашинтай болгоно гэсэн заалтаа 27 болгон биелүүлжээ. Нэгдсэн эмнэлэг гэлтгүй сум, багийн эмнэлгүүдээ шинэчлэн засварлаж, иргэдээ тав тухтай үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зорьсон юм. Орон нутгийн төсвөөс жил бүр 1 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын ажилтнуудынхаа нийгмийн баталгаа, тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулах шийдвэрийг аймгийн ИТХ-аар батлуулсан гээд ололт, амжилт багагүй гарчээ.

"ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр брокерийн компаниудаар дамжуулан ногдол ашгийг тараахаар бэлтгэл ажил явагдаж байна.

  • .

  • 2020-04-29

  • 68
  1. "ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөг олгох Эрдэнэс таван толгой" оор шийдвэрлэсэн бөгөөд тус компанийн зүгээс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн брокерийн компаниудаар дамжуулан ногдол ашгийг тараахаар бэлтгэл ажил явагдаж байна.

 Иргэн та "Эрдэнэс тавантолгой" ХК -ийн хэдэн хувьцаа эзэмшиж буйгаа дараах хаягаар шалгаарай.  https://net.schcd.mn/registration/

 Хэрэв та дансаа нээлгээгүй бол дараах хаягаар нэвтэрч цахимаар нээлгэх боломжтой.

Гүүдсек ҮЦК ХХК- https://goodsec.mn/online

Булган сумын авто зам, нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын зарим гудамжуудаар ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байна.

  • .

  • 2020-04-29

  • 31

Covid-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Булган сумын авто зам, нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын зарим гудамжуудаар 2 дахь шатны ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байна. Хамтран ажиллаж байгаа Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батлут болон нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 479 мэдээ )

Булган 80-н жил