Мэдээ

Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлэг Булган аймагт зохион байгуулагдлаа

Үндэсний хөгжлийн газар, Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, ЖАЙКА төсөл хамтран “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийг Булган аймагт зохион байгууллаа.
21 аймагт зохион байгуулагдаж буй Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэгт Булган аймгийн шийдвэр гаргах түвшний удирдлага албан тушаалтнууд, ТББ-ын төлөөлөл, иргэд хүрэлцэн ирж санал бодлоо илэрхийлсэн. Булган аймгийн хувьд мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон зарлаж эдгээр салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, үр шимийг нь хүртэх зэрэг тодорхой ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм.

Булган 80-н жил