Мэдээ

"Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл"

Орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаа алдсан жолооч, зорчигчийн 82.5 хувь нь хамгаалах бүсээ хэрэглээгүй, түүнчлэн зорчигч хүүхдүүдэд зориулалтын хамгаалалтын суудал хэрэглэж заншаагүйгээс ослоос авсан гэмтэл нь амь насаа алдахад хүргэсэн байна. "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газар, АЖДХолбоо, Төрийн банк, Татвар, Тээвэрлэгч ААНэгжүүд, “Санаа зөв” ТББ, Жолооны курсууд хамтран нэг цэгийн үйлчилгээг иргэдэд үзүүллээ. ИТХ, ГХУСАЗЗ аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт хурд хэмжигч олголоо.
Аймгийн Замын цагдаагийн тасгийн хамт олон сургуулийн насны хүүхдүүдэд, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодсон алба хаагчдыг албан байгууллагад нь мэдэгдэж тухайн байгууллагад хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн талаар мэдээлэл хийж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөмжүүдийг шат дараатай зохион байгуулж байна.

Булган 80-н жил