Мэдээ

Булганчууд #АНХНЫ_ХОС_БИЧИГТЭН_АЙМАГ болох их ажлын гараагаа ийнхүү эхэллээ.

  • .

  • 2021-01-06

  • 120

Монголчуудын оюуны соёлын салшгүй бүрэлдэхүүн, давтагдашгүй өв болсон монгол бичгийг төрийн албан хаагчид, иргэдэд эзэмшүүлэх, хойч үедээ өвлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх, улмаар бүх нийтийн хэрэглээний бичиг болгох зорилгоор 2021 онд “Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх” жилийн аян зарласан билээ. Өнөөдөр тус аяны нээлтээ хийж байна. Булганчууд #АНХНЫ_ХОС_БИЧИГТЭН_АЙМАГ болох их ажлын гараагаа ийнхүү эхэллээ.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 2021 ОНЫ АНХНЫ ХУРЛААС ГАРСАН ШИЙДВЭР

  • .

  • 2021-01-05

  • 125
Аймгийн Онцгой комиссын 2021 оны 1 дүгээр хуралдаан 01 сарын 04-ний өдөр болж 5 асуудал хэлэлцэж дараах шийдвэрийг гарган хэрэгжилтийг хангаж ажиллах талаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Ариун-Эрдэнэ холбогдох албан тушаалтан нарт үүрэг чиглэл өглөө.
1. Улсын Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр “Халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангах, аймаг, орон нутагт авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах.
2. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цаг үеийн холбогдолтой гаргаж буй шийдвэртэй уялдуулан аймгийн орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байх.
3. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэмийг хангуулах, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж, мэргэжил арга зүйн заавар зөвлөмжөөр хангаж ажиллах.
4. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/180 дугаар тушаалаар батлагдсан “Дадлага зохион байгуулахад мөрдөх заавар”-ыг баримтлан халдвар хамгааллын дэглэмийн дор 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс холбогдох шийдвэрийн дагуу зохион байгуулан ажиллах.
5. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний судалгааг тогтмол гаргаж танилцуулах.
6. Мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар холбогдох дээд шатны байгууллагад тогтмол танилцуулж малчдад дэмжлэг үзүүлэх, ажлыг зохион байгуулах зэрэг шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

ЭМГЭНЭЛ

  • .

  • 2021-01-02

  • 166

Булган аймгийн нутгийн удирдлагын болон төрийн захиргааны байгууллагын ахмад ажилтан Самдангийн Саран 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

            С.Саран нь Булган аймгийн Баян-Агт сумын нутаг Зүрийн булан хэмээх газар мэндэлжээ.

1966 онд Баян-Агт сумын бага сургууль, 1972 онд Булган хотын 10 жилийн дунд сургууль, 1976 онд ХААДС-ийг тус тус төгсч Эдийн засагч мэргэжил, 1980 онд Жанжин Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль дүүргэж Улс төр судлаачийн мэргэжил эзэмшсэн, эдийн засгийн ухааны магистр байлаа.

Талийгаач С.Саран нь төр улсдаа 40 гаруй жил хөдөлмөрлөж ХАА-н яаманд мэргэжилтэн, Булган аймгийн “Оч” нэгдэлд Эдийн засагч Хутаг-Өндөр сумын Монгол Ардын Намын хорооны дарга, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, Санхүүгийн хэлтсийн дарга, Үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хэлтсийн дарга, Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн Булган аймаг дахь салбарын зохицуулагч зэрэг ажлуудыг нэр төртэй хашиж явсан санаачлага зүтгэлтэй, мэдлэг боловсрол өндөртэй, чадварлаг зохион байгуулагч төдийгүй нийгмийн идэвхи сайтай, аливаад эв дүйтэй, авьяаслаг манлайлагч байлаа.

Тэрээр аймгийн ИТХ-ын 3 удаагийн Төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгч, Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Их Монгол” төрийн бус байгууллагын Бизнес удирдлагын дээд зөвлөлийн Булган аймаг дахь салбарын захирал, “Дэлхийн Монгол” нийхэмлэгийн тэргүүн, “Монгол хатад гэрэлтүүлэхүй” ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг сонгуульт ажлуудыг эрхэлж байлаа.

Түүний ажлын амжилт бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж

  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиуд,
  • Төрийн захиргаа, Санхүү банкны, хөдөө аж ахуйн зэрэг салбаруудын “Тэргүүний ажилтан”
  • Монголын эмэгтэйчүүдийн академийн гишүүн,
  • Энхтайваны Элчин сайд өргөмжлөл хүртээсэн байна.

            Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.

            Төрийн ахмад албан хаагч С.Сарангийн хөдөлмөрч, хүнлэг, дайчин дүр бидний сэтгэлд үүрд орших болно.

 

 

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Монгол улсын Ерөнхийлөгчийнхөө теле хичээлд шимтэн суралцаж, сурахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг харуулан, залуус хойч үедээ үлгэр дуурайл үзүүлж байгаа Х.Сэндэнсүрэн гуайд хувийн зүгээс өргөө цагаан гэр гардууллаа.

  • .

  • 2020-12-22

  • 131

Өнөөгийн манай залуус авьяастай, гадаад хэлийг маш хурдан сурч, эзэмшиж байна. Даяаршиж буй нийгэмд дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах нь үнэхээр чухал ч "Би Монгол хүн" гэж нүүр бардам хэлэхийн үндэс нь монгол бичиг юм. Учир юу вэ гэвэл үндэсний бичиг соёлын цаана монгол сэтгэлгээ, монгол хүний гүн ухаан, улс үндэстний онцлог хадгалагдаж байдаг. Монгол улсын Ерөнхийлөгчийнхөө теле хичээлд шимтэн суралцаж, сурахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг харуулан, залуус хойч үедээ үлгэр дуурайл үзүүлж байгаа Х.Сэндэнсүрэн гуайд хувийн зүгээс өргөө цагаан гэр гардууллаа.

#Булганчууд_Манлайлагч

Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурнойн мэндчилгээг хүлээн авлаа.

  • .

  • 2020-12-22

  • 122

Нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргахын тулд гадаад харилцаагаа сайжруулах, хамтын ажиллагааг тэлэх чиглэлд анхаарлаа хандуулж байгаа билээ. Өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурнойн мэндчилгээг хүлээн авлаа.

Япон улстай хамтын ажиллагаа тогтоож харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

  • .

  • 2020-12-22

  • 67

Миний бие аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авахаас өмнө Япон улстай хамтын ажиллагаа тогтоож, орон нутгийнхаа хүүхэд, залуусыг ажиллах, дадлагажих, сурах боломжоор хангасаар ирсэн. Цаашид орон нутагт эдийн засгийн үр өгөөжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон УАЗ Пургон автомашин гардуулан өглөө

  • .

  • 2020-12-22

  • 61

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллах үеэр Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон УАЗ Пургон автомашин гардуулан өглөө. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх ажил үйлс нь өөдрөг, алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАЛАА

  • .

  • 2020-12-22

  • 66
Сумдын мал аж ахуйн болон төв суурингийн өвөлжилтийн нөхцөл байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт шаардлагатай барилга, объекттой танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шуурхай шийдвэрлээд ирлээ. Мөн сумын Онцгой комиссын бэлтгэл бэлэн байдал, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа ажлуудтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржтой отрын малыг өвөлжүүлж, хаваржуулах хамтын ажиллагааны гэрээг анх удаа байгууллаа

  • .

  • 2020-12-22

  • 68
Өвөрхангай аймгаас 200-аад малчин өрхийн 150 гаруй мянган мал манай аймагт отроор өвөлжиж байна. Отроор ирсэн малчид заасан газарт тогтдоггүй сэлгэн нүүдэллэдэг, малын сэг зэм, хог хаягдлаа ил задгай орхих хийгээд орон нутаг-малчдын хооронд бэлчээр, усны маргаан ихээр үүссээр ирсэн. Тиймээс Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржтой отрын малыг өвөлжүүлж, хаваржуулах хамтын ажиллагааны гэрээг анх удаа байгууллаа. Тус гэрээнд:
• Отрын малыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ий дотор бүрэн гаргах
• Цаашид нэмж отрын мал Булган аймгийн нутаг дэвсгэрт оруулахгүй байх
• Отрын мал өвөлжиж байгаа урд бүсийн 8 сумдад тус бүр 10 сая төгрөг олгох
• Цаг агаар хүндэрсэн нөхцөлд малчдад масс мессеж хүргэх
• Эрүүл мэнд, төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх
• Оторлож буй сумдын ЗДТГ, 2 аймгийн Эрүүл мэндийн газрууд тусгайлсан гэрээ байгуулах зэрэг заалтуудыг тусгалаа.

Ерөнхийлөгчийнхөө хичээлд хичээнгүй сууж, гэрийн даалгавраа хийж байгаа 87 настай Х.Сэндэнсүрэн гуайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын бэлгийг гардуулан өглөө

  • .

  • 2020-12-22

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Covid-19 цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ цаг үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор теле хичээлийг зааж эхлээд байгаа билээ. Хэдхэн хоногийн өмнө Улсын Ерөнхийлөгчийнхөө хичээлд хичээнгүй сууж, гэрийн даалгавраа хийж байгаа манай Сум-Нэгдлийн ахмад удирдлага 87 настай Х.Сэндэнсүрэн гуайн зураг цахим орчинд тархаж олон хүний хүндлэлийг хүлээсэн. Түүний сурах чин хүсэлд нь урам хайрлан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гарын бэлгээ илгээснийг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатын хамт гардуулан өгч, амжилт хүслээ. Эрдэм оюун дэлгэрэх болтугай. Урт наслаж, удаан жаргахын ерөөл өргөе.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

  • .

  • 2020-12-22

Дэлхий дахинд нүүрлээд буй КОВИД-19 цар тахлыг хамтдаа даван гарахад дэмжлэг, тусламж үзүүлж Орхон сумын Бүхт багын малчин С.Мөнх-эрдэнэ 10 ширхэг бог малын мах аймгийн Онцгой комисст хандивлалаа.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Булган сумын 44 өрхөд түлээ нүүрсийг олголоо.

  • .

  • 2020-12-22

Шинэ төрлийн Covid-19 цар тахлын улмаас Монгол улсын хэмжээнд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан Булган аймгийн Засаг Даргын захирамжаар хүнс тэжээл болон түлээ, нүүрсний дэмжлэг зайлшгүй шаардлагатай 533 өрхөөс Булган сумын 44 өрхөд 1 портер түлээ, 5 шуудай нүүрсийг олголоо.

Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... (нийт 374 мэдээ )

Булган 80-н жил