Мэдээ

УЛСЫН ОЛИМПИАДААС МЕДАЛЬ ХҮРТСЭН СУРАГЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОЛОО.

Булган аймгийн Засаг даргын "Хөгжлийн хөтөч" хөтөлбөр, "Амжилтын галт тэрэг" дэд хөтөлбөрийн хүрээнд Монгол хэл бичгийн улсын олимпиадад мөнгөн медаль хүртсэн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Нямсүрэн овогтой Эрдэнэтуяад өргөмжлөл, 500,000 төгрөг, Техник, технологийн улсын олимпиадад хүрэл медаль хүртсэн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн 11б ангийн сурагч Хатанбаатар овогтой Мөнхзулд өргөмжлөл, 300,000 төгрөг, Сэтгэх чадварын улсын олимпиадад хүрэл медаль хүртсэн 1-р бүрэн дунд сургуулийн 11а ангийн сурагч Батхуяг овогтой Гоёцэцэгт өргөмжлөл, 300,000 төгрөг тус тус гардууллаа.
Булган хангай нутагт минь Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

Булган 80-н жил