Мэдээ

Аймгийн Онцгой комисс хуралдлаа

Аймгийн хэмжээнд он гарсаар 7 газар түймэр гарсан, зарим газрын ой хээрийн түймэр гарсан.
7388,4 га талбай өртөөд байна
Аймгийн онцгой комиссын хуралдааны эхэнд Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Ш.Баасандорж комиссын гишүүдэд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд гарсан түймэр, Онцгой байдлын газраас авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.
Аймгийн хэмжээнд он гарсаар 7 түймэр Сэлэнгэ, Бугат, Тэшиг, Хутаг-Өндөр, Могод Гурванбулаг суманд гарсан үзүүлэлттэй байна.
Дээрх гал түймрийг унтраахад 591 хүн, 69 техник хэрэгсэлтэйгээр ажилласан.
Өнөөдрийн байдлаар асч байгаа түймэр байхгүй байна.
Аймгийн хувьд энэ хавар хуурайшилт ихтэй байгаа бөгөөд хуурайшилтын эрсдэл нэн аюултай 8, эрсдэл их буюу аюултай 5, дунд 2, бага 1 сум байна.
Мөн энэ удаагийн хурлаар сум иргэд, байгууллагаас ирүүлсэн зарим өргөдлийг судалж шийдвэрлэлээ.

Булган 80-н жил