Мэдээ

Түймрийн 1, 2, 3 дугаар ээлжийн бэлтгэл байдлыг шалгалаа

Аймгийн хэмжээнд хуурайшилт ихтэй байгаагаас үүдэн нийт нутгаар түймрийн эрсдэл өндөр байна. Аймгийн Онцгой комиссын албан даалгаврын дагуу Булган суманд үйл ажиллагаа эрхэлдэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн түймрийн 1, 2, 3 дугаар ээлжийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, шаардлгатай үед багаж хэрэгсэл, техниктэй ажиллах болон аюулгүй байдлыг хангах зааварчилгаа, сургалтыг зохион байгууллаа. Иргэд Та бүхэн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж хаврын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
• Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
· Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
• Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
• Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах
• Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

Булган 80-н жил