Мэдээ

ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН /2019 оны нэгдүгээр улирал/

Аймгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар баталсан журам, болон хөндөгдсөн асуудалтай холбогдолтой бусад хууль тогтоомж, дүрэм журмыг баримтлан ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд:

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар Булган аймгийн хэмжээнд иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 3412 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирснээс 43,8 хувь буюу 1496 нь сумдын Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтанд ирсэн. Мөн 45,6 хувь буюу 1556 санал, хүсэлт агентлагуудын үйл ажиллагаатай холбоотой, АЗДТГазарт 360 санал хүсэлт, өргөдөл ирүүлсэн байна.

Одоогийн байдлаар 315 өргөдлийг шийдвэрлэхээр судлан танилцаж байна. Тайлант хугацаанд ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд судлан шийдвэрлэж хариуг хүргүүлэн ажиллаж байна.

Иргэдийн өргөдөл, гомдол, санал  хүсэлтийг сум, агентлаг, байгууллагууд хэрхэн шийдвэрлэж, арга хэмжээ авч, хэрэгжүүлж буй зарим ажлуудаас товч мэдээлбэл:

Аймгийн Засаг даргын Тамгын газар:  

“Сайхан Монгол” телевизтэй хамтран 7 хоног бүрийн Пүрэв гаригт “Иргэдээ сонсоё” шууд нэвтрүүлгийг хийж байна. Нэг дүгээр улирлын байдлаар 12 дугаар хүргэж, нэвтрүүлгийн дундуур иргэдийн санал хүсэлтийг 70347034 дугаарын утсанд хүлээн авдаг. Иргэдээс гаргасан гомдол, саналын шууд шийдвэрлэх боломжтойг газар дээр нь тухайн өдрийн оролцож байгаа зочноор хариуг хүргүүлж, шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудлаар гаргасан өргөдлийг бүртгэн шийдвэрлүүлж байгаа нь үр дүнтэй болон ил тод байдлыг хангахад түлхэц болж байна.

Баян-Агт сум:

2019 оны 1-р улирлын байдлаар иргэдийг  чирэгдүүлсэн, гомдоосон     дутагдал  гаргалгүй    ажиллаж,  хуулийн  хугацаанд  хариу  өгч  байна.

Bayan-agt.ml  цахим  хуудас, 96908100 дугаартай нээлттэй утсаар,  иргэдийнхээ  санал бодлыг сонсож, санал  хүсэлтийг нь шийдвэрлэх, хүссэн мэдээллээр нь  хангах, эрх  зүйн туслалцаа  үзүүлэх  зэрэг ажил  тогтмолжиж  байна.

 Иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхийн тулд өргөдөл  гаргагчтай биечлэн  уулзах болон  багийн Засаг  дарга,  холбогдох албан  тушаалтан,  ажлын  хэсгийн  гишүүд гэрээр  нь  очиж,  судлуулсны  үндсэн  дээр сумын  Засаг  даргын  зөвлөлийн  болон  амьжиргааг  дэмжих   зөвлөлийн  хурлаар   хэлэлцүүлэн     өргөдлийг  бодитой  шийдвэрлэж  байна.

 

Хангал сум: Хангал сумын Засаг даргын тамгын газар, албан тушаалтанд    хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт шийдвэрлэх ажлыг “Иргэд төрийн  байгууллага албан  тушаалтанд гаргасан  өргөдөл,  гомдлыг   шийдвэрлэх  тухай” хууль,  Засгийн  газрын   2005 оны 67 дугаар  тогтоол,  аймгийн  Засаг   даргын   захирамжаар баталсан  журам, болон хөндөгдсөн  асуудалтай   холбогдолтой  бусад  хууль тогтоомж,  дүрэм  журмыг   баримтлан  ажиллаж  байна.

2019 оны  1-р  улирлын  байдлаар сумын  хэмжээнд  нийт 48 өргөдөл  хүлээн  авч  89,6 %    буюу  43 өргөдлийг    шийдвэрлэн  хариу  өглөө.

Одоо  5 өргөдлийг шийдвэрлэхээр  танилцан  судалж  байна. 2019  оны 1-р  улирлын байдлаар иргэдийг чирэгдүүлсэн, гомдоосон дутагдал гаргалгүй ажиллаж,   хуулийн  хугацаанд  хариу  өгч  байна.

Иргэдээс  ирүүлсэн  өргөдөл  хүсэлтийг  шийдвэрлэхдээ,  үндэслэлтэй  шийдвэрлэж  бодитой  хариу  өгөх  нөхцөл   бүрдүүлэхийн  тулд:

  • Өргөдөл гаргасан  иргэдийг   хүлээн  авч  уулзаж,  тавьсан  асуудлын  учир     шалтгааны  талаар   асууж  лавлан  нэмэлт  мэдээлэл  авах,  холбогдох  материалыг  бүрдүүлэх,  дүгнэлт боловсруулах
  • Орон гэрээр  нь  очиж   ахуй  амьдрал  болон  өргөдөлд  хөндөгдсөн  асуудлын талаар  судлан танилцах, харъяа багийн  Засаг даргатай  уулзах
  • Тодорхой зарим  асуудлын  талаар  удирдлагын  шийдвэрээр   ажлын  хэсэг томилон  шалгаж, дүгнэлт  гаргах зэрэг  үйл  ажиллагааг   зохион  байгуулсны  үндсэн  дээр  удирдлагаас  гаргах  шийдвэрийн  үндэслэлийг   боловсруулан  танилцуулж,  шийдвэрлэж  байна.

 

Хутаг-Өндөр сум: 2019 оны 1-р улиралд 349 иргэний өргөдөл хүлээн авч холбогдох албан тушаалтангуудаар шийдвэрлүүллээ. Хугацаа хоцорсон болон хугацаа нь болоогүй иргэний өргөдөл байхгүй.

      Үүнд:

  • Малын А дансны лавлагаа авах хүсэлт – 258
  • Газар болон хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой - 40
  • Ажил хүссэн – 16
  • Мөнгөн тусламж, тэтгэмж хүссэн – 4
  • Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагатай холбоотой – 3
  • Бусад-28 өргөдөл, хүсэлт ирсэн байна.

2019 ОНЫ НЭГ ДҮГЭЭР УЛИРЛЫН БАЙДЛААР ИРГЭДЭЭС НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ,  ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТ

 

Байгууллагын нэр

Нийт өргөдөл, гомдлын тоо

Үүнээс:

Бичгээр

11-11

төвөөр

Цахим хэлбэрээр

Утсаар

хандсан

Биечлэн уулзсан

Бусад

Сумдын  дүн

1496

1114

-

38

22

322

-

Агентлагуудын дүн

1556

366

-

-

968

222

-

Аймгийн ЗДТГ

360

178

    -

65

     72

45

-

Аймгийн дүн

3412

1658

-

103

1062

589

 

 

2019 ОНЫ НЭГ ДҮГЭЭР УЛИРЛЫН БАЙДЛААР ИРГЭДЭЭС НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

 

 

 

Байгууллагын нэр

 

Нийт тоо

Шийдвэрлэлт

Шийдвэрлэлт

/Хувиар/

Шийдвэрлэж хариу өгсөн

Бусад байгууллагад

шилжүүлсэн

Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн

 

Хугацаа болоогүй

Сумдын  дүн

1496

1317

25

-

154

 

Агентлагуудын дүн

1556

1483

14

-

59

 

Аймгийн ЗДТГ

360

297

54

-

9

 

Аймгийн дүн

3412

3097

93

 

222

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТИЙН АГУУЛГА 

 

1

Булган

 

Нийт 3412 өргөдлөөс    1. Хүсэлт – 2933

                                        2. Санал – 468

                                        3. Гомдол –11

1. Гэмт хэрэг зөрчил мэдээлэлтэй холбоотой –568 /16.6%/

2. Нийгмийн даатгал, иргэний бүртгэлтэй холбоотой-276/8%/

3. Газар болон хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой-  260/7.6%/

4. Мөнгөн тусламж, тэтгэмж, гэр хүссэн – 141 /4.1%/

5. Ажил хүссэн хүсэлт  - 91 /2,6%/

6. Зээл тусламж, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах хүсэлт -79 /2,3%/

7. Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагатай холбоотой – 11 /0,3%/

8. Бусад 1986 /58.2%/  

 

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар

Булган 80-н жил