Мэдээ

Цахим хурал хийлээ

Аймгийн Засаг дарга 16 сум, 1 тосгоны удирдлагуудтай анх удаа цахим хурал зохион байгуулав.
Сумдын удирдлагуудтай хийсэн цахим хуралд аймгийн Засаг дарга З.Батзориг, Засаг даргын орлогч О.Гантулга, Засаг даргын Тамгын газрын дарга О.Наранжаргал, зарим хэлтсийн дарга нар болон холбогдох агентлагийн дарга нар оролцсон юм. Тус хурлаар аймаг, орон нутгийн хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг чиглэл өглөө. Мөн орон нутгийн удирдлагууд яаралтай шийдвэрлүүлэх зарим асуудлаа танилцуулж, мэдээлэл солилцов. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга О.Наранжаргал хөдөө, орон нутгийн удирдлагууд заавал аймгийн төвд ирж асуудлаа шийдүүлэх биш, цаг хугацаа, хөрөнгө зардал гаргахгүйгээр богино хугацаанд мэдээлэл солилцох, шийдвэр гаргахад дөхөм болж байгаа тус цахим хурлыг цаашид тогтмолжуулж, хэрэгтэй гэдгийг онцолсон юм

Булган 80-н жил