Мэдээ

Боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

Аймгийн “Боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” нээлтээ хийлээ. Зөвлөгөөний төлөөлөгчдөд хандаж Аймгийн Засаг дарга “Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, багш нарын ёс зүйн дүрмийг баримтлан ажиллахад анхаарч ажиллах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд сэтгэл зүтгэл гарган ажиллаарай” хэмээн хэллээ. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 21 цэцэрлэг, 19 сургуулийн захирал, эрхлэгч, нягтлан бодогч нар өнгөрсөн оны ажлаа дүгнэж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, энэ онд хийх ажлын төлөвлөгөө зорилтоо зөвлөгөөний үеэр гаргана. Тус зөвлөгөөн гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд Сангийн яам болон МУБИС-ийн төлөөлөгчид манлайлал нэмэгдүүлэх, санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр салбарын удирдлага, нягтлан бодогчдод мэдээлэл хийж байгаа нь онцлог юм

Булган 80-н жил