Мэдээ

1-р сургуулийн нээлт боллоо

Булган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр бүрэн дунд сургуулий 640 хүүхдийн шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон аймаг, сум орон нутгийн удирдлагууд тус сургуулийн багш, сурагч, ажилчид, ахмад багш нарын төлөөлөл оролцсон байна. Энэ сард сурагчдаа хүлээн авч, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа тус сургуулийн барилга 640 хүүхдийн суудалтай ч өнөөдөр 900 гаруй хүүхэд 2 ээлжээр хичээллэж байна. Урлаг, спортын зал танхимаа ашиглах боломжгүйн улмаас хичээлээс гадуурх сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа нь орхигдоод байсан Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш, суралцагчид шинэ сургуулийнхаа зал танхимд сэтгэл дүүрэн хичээлэж байна.

Хуучин сургуулийн барилгын хувьд 1973 онд баригдсан. Барилгын хувьд модон хучилттай, газар хөдлөлтөд тэсвэргүй, хана таазанд цууралт өгсөн байжээ. Мэргэжлийн хяналтын газраас дээрх байдлыг үндэслэн хуучин сургуулийн барилгыг хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул хичээллэх боломжгүй гэж үзэн 2013 онд акт тавьсан байна. 2014 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай хичээлийн байрны өргөтгөлийг барьж эхлэсэн ч төсөв санхүүгийн удаашралаас шалтгаалан энэ онд ашиглалтад оржээ.

Булган 80-н жил