Мэдээ

Төрийн дээд шагнал гардууллаа

"Урвуулагч" хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр Монгол улсын төр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Булган сумын иргэдэд Төрийн дээд шагнал гардуулан өглөө.
Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор Булган сумын өндөр настан С.Гомбосүрэн, Ч.Баасансүрэн, Аймгийн нэгдсэн эмнэлгийн статистикч бага эмч Л.Эрдэнэчимэг, Холбооны газрын жолооч Д.Алтангэрэл нар шагнагдсан бол "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Булган сумын ахмад багш Д.Хишигсүрэн, Аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн жолооч Т.Жаргалсайхан нар шагнагдлаа.

Булган 80-н жил