Мэдээ

ХИЛ ХАМГААЛАХ ТУСЛАХ ХҮЧНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

Өнгөрсөн оны хугацаанд хариуцсан хэсгээр 4 удаагийн 13 хил орчмын дэглэмийн зөрчил гаргасныг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу шийдвэрлэсэн.

        Хил орчмын дэглэмийн зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг аймаг, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд хүргүүлж, дахин хил орчмын дэглэмийн зөрчил гаргуулахгүй байх тал дээр хяналт тавин ажиллаж байна.

        Булган аймгийн нутаг дэвсгэрт хил хамгаалах туслах хүчний зөвлөл 1 салбар 2 нийт 34 гишүүнтэйгээр хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэн ажилласан.

        ХХТХ-ний зөвлөл, салбар зөвлөл, ХХТХ-ний гишүүдийн нэгдсэн цугларалтыг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ангийн байрлалд зохион байгуулж, цугларалтад ХХТХ-ний зөвлөл, салбар зөвлөл, гишүүд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан  чиг үүрэг бүхий байгууллага болон харилцан ажиллагаатай байгууллагын удирдлагууд нийт 47 хүн оролцсон. Цугларалтын үеэр Булган аймгийн ОБГ-аас ангийн орон тооны бус галын бүлэгт гал унтраах үлээгч, гал унтраах рлон тус бүр 2 ширхгийг өгсөн.  

       Тэшиг сумын ИТХ, ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран Тэшиг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 05/25 дугаар тогтоолоор “ Малчдын бүлэг “-ийг байгуулж, хот айлын хамгаалалтыг зохион байгуулж ажиллаж байна.

        ХХТХ-ний салбар зөвлөлийн 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Булган аймгийн БОАЖ-ын газартай хамтран нийт 17 офицерыг “ Идэвхтэн байгаль хамгаалагч” -аар томилон үнэмлэхжүүлсэн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.  

        Булган аймгийн Онцгой байдлын газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу шуурхай бүлэг, тусгай томилгоот бүлгүүдийн дадлага, чадварыг дээшлүүлэх зорилгоор “ Усчин аврагч “ сургалт, дадлагыг 2018 оны 06 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Тэшиг Эгийн голын сав газарт зохион байгуулсан.

        2018 оны ХХТХЗ-ийн ажлын төлөвлөгөөний биелэлт 88 хувьтай харилцан ажиллагаатай байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөөний биелэлтийн дундаж 91.2 хувьтай байна.

Булган 80-н жил