Мэдээ

Булган сумын багуудын Иргэдийн нийтийн хурал боллоо

Булган сумын 2-р багийн ИНХурал 10-р сарын 13-ны өдрийн 12 цагт, 3-р багийн ИНХурал 15 цагт, 10-р сарын 14-ны өдрийн 12 цагт 5-р баг, 15-н цагт 4-р багийн ИНХурал тус тус хуралдлаа. Багуудын ИНХуралд Булган аймгийн Засаг дарга З.Батзориг оролцож Булган аймгийн түүхт 80-н жилийн ойн бүтээлч ажлын мэдээллийг танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо. Нэгдүгээр дүгээр багийн ИНХурал 10-р сарын 22-ны өдрийн 15-н цагт Булган сумын ЗДТГ-ын хурлын танхимд болно.

Булган 80-н жил