Мэдээ

АХМАДЫН БАЯР 2018

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан  Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт Ахмадын баярын хурал зохион байгуулагдаж тэргүүний ахмадуудынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж аймгийн Засаг даргын шагналуудаар шагнаж урамшууллаа. Мөн Булган сумын ахмадын хорооноос зохион байгуулсан волейбол, теннис, шатрын тэмцээний шилдгүүдийг шалгаруулав. Ахмадын баярын энэ өдөр харьяалалгүй ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Ахмад настнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг "Эрүүл амьдрал-Идэвхтэй хөдөлгөөн" спорт, явган аяллын тэмцээн Цогт хун тайжийн талбайгаас онгоцны буудлын хажуу талбай хүрэх маршруттайгаар /2018.10.2/ зохион байгуулагдсан юм.

 

Булган 80-н жил