Мэдээ

Хануй голын сав газрын зөвлөл байгуулагдлаа

Хануй голын сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулагдаж анхдугаар хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар бүтэц зохион байгуулалт, зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэн баталлаа. Зөвлөлийн бүрэлдэхүүнд орон нутгийн засаг захиргааны төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөл, сумын иргэд, усны мэргэжлийн байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, судлаачид багтаж цаашид Хануй голын сав газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд хамтран ажиллахаар боллоо.

Булган 80-н жил