Мэдээ

ХЭЛМЭГДЭГСДИЙН ӨДӨР

Аймгийн удирдлагууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн тэдгээрийн ар гэр, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.

Бүрэн бус мэдээгээр Монгол улсад 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг бөгөөд 1939 оноос эхлэн 31,220 хүнийг цагаатгаад байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач, зээ 18,200 гаруй иргэнд 16.3 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр олгосон байна.

Булган 80-н жил