Мэдээ

БУЛГАН АЙМАГТ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Шадар сайдын Булган аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу манай аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна. Сургуулилтад 130 гаруй удирдах бүрэлдэхүүн 600 гаруй мэргэжлийн ангийн алба хаагчид оролцож байна. Тус сургалттай холбогдуулж аймгийн Засаг даргын захирамжаар Булган аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.

Монгол улсад гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтаар анх удаа Булган аймгийн Орхон сумыг нүүлгэн шилжүүлж байсан. Улсын хэмжээнд жил бүр үйл ажиллагаагаараа тэргүүлдэг Булган аймгийн Онцгой байдлын алба хаагчид өвөл зуны аль ч цагт ажил ихтэй байдаг. Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг удирдлагын түвшинд хангаж, гамшиг ослыг хохирол багатай даван туулахад сургалтын гол онцлог чиглэж байгаа юм.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургуулийн бодлого, төлөвлөгөөг танилцуулан сургуулийн бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

Булган 80-н жил