Мэдээ

БУЛГАН АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

БУЛГАН АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

 

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Булган аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн http://csc.gov.mn/home гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

 

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

· Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн тухайн орон нутгийн иргэнийг бүртгэнэ.

· Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 9 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд бүртгэнэ.

· Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар комисс тус аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт өгнө.

· Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний төлбөр 6000 төгрөг байна.

 

Гурав. Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

· Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн, зураг наасан );

· Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

· Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

· Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

· “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

· Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

· Шалгалтын үйлчилгээний төлбөр

Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

 

Дөрөв. Шалгалтын хуваарь

 

· 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шалгалтыг доорх байдлаар зохион байгуулна.

1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /Цахимаар авна/

2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө, цахимаар авна/

3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө, ярилцлага хийнэ/

4. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Булган 80-н жил