Мэдээ

9 дүгээр сарын 1

Монгол эх орны маань дөрвөн зүг найман зовхист хонхон дуу жингэнэж, хүүхэд багачуудын инээд хөөр цангинаж хичээлийн шинэ жил эхэлж байна.

Төр засаг, айл өрх, иргэн бүр чамбайлан бэлдэж, хүндэтгэл ёслолоор дүүрэн тэмдэглэдэг эрхэм баярын нэг нь хичээлийн шинэ жилийн нээлт байдаг билээ.

Эрдэм номын энэ их баярыг тохиолдуулан анхдагч алдартны өлгий Булган хангай нутгийнхаа хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан албан хаагчид Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье .

Эрдэм номын их аянд мордох гараа, дундрашгүй их мэдлэгийг олж авах цагийн эхлэл болсон хичээлийн шинэ жилийн босгон дээр нэгдүгээр ангид элсэн орж, сурагч хэмээх алдрыг хүртэж байгаа бяцхан дүү нартаа дахин баяр хүргэе.

2018-2019 оны хичээлийн жилд боловсролын үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг ахиулан, бодит үр дүнд хүрэхийн төлөө бодлогынхоо төвд анхаарч ажиллах болно.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

Булган 80-н жил