Мэдээ

МЭНДЧИЛГЭЭ

Булган аймагт тагнуулын байгууллага үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн баярын мэндийг тус байгууллагад ажиллаж байсан ахмадууд болон одоо ажиллаж байгаа албан хагчид, хамтран ажилладаг байгууллагууд, тэдний гэр бүлийнхэнд өргөн дэвшүүлье.

Булган аймаг дахь тагнуулын албаны үүсэл, хөгжил нь монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх баатарлаг тэмцлийн түүхтэй нягт холбоотой юм.

Булган аймаг дахь тагнуулын албаны ажилтнууд Монгол Улсын түүхэн цаг үеүдэд УАХБ-ын үндсэн чиг үүргийг биелүүлж, Булган нутгийн хүн ам, эдийн засаг, нийгмийн аюулгүй байдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд хангуулах, төр засгийн удирдлагыг мэдээллээр хангах эрхэм зорилго, үүргээ чанд биелүүлж ирсэн билээ.

Ажил үүргийн онцлогоос хамааран үйлс бүтээл нь олны нүднээс далд боловч үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах үүргээ нэр төртэй биелүүлэх, ард иргэдийнхээ итгэлийг хүлээсэн байгууллага болохын төлөө тагнуулын байгууллагын хамт олон чармайн ажиллаж байгаа гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Тагнуулын байгууллага цаашид төр, иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, ажлын арга барилаа боловсронгуй болгох, ажил үйлс, ололт амжилтаа ард түмэндээ хуулийн хүрээнд таниулан суртачилж ажиллахыг эрхэмлэх болно.

Ахмад үеийн баатарлаг уламжлалыг өвлөж авсан өнөөгийн хийгээд хойч ирээдүй маань цаг үе, нөхцөл байдлаас урган гарч буй зорилтуудыг шинэ сэтгэлгээ, шинэ эрч хүчээр ханган биелүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхний амьдрал ахуй амгалан тэнүүн, ажил үйлс өрнүүн бүтэмжтэй байх болтугай.

 

 

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БУЛГАН АЙМАГ ДАХЬ

ХЭЛТСИЙН ДАРГА, ДЭД ХУРАНДАА Я.ГАНТҮШИГ

 

 

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ