Мэдээ

Булган-Орхон чиглэлийн 22 км автозамын ажлын нээлт

Аймгийнхаа түүхт 80 жилийн ойн босгон Булган-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын эхлэл Булган-Орхон чиглэлийн 22 км автозамын ажлын нээлт өнөөдөр /2018.06.17/ боллоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа тус замын гүйцэтгэгчээр “HKB” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 10 сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. “HKB” ХХК нь өмнө нь Уньт-Тариалан чиглэлийн автозамын гүйцэтгэгчээр ажиллаж байсан билээ. Тус зам ашиглалтад орсноор Булган сумаас Улаанбаатар хот ороход 100 гаруй км замыг товчлох төдийгүй аялал жуулчлал, нийтийн хоол, үйлчилгээний салбарт томоохон нөлөө үзүүлэх эдийн засгийн ач холбогдолтой юм.  

Булган 80-н жил