Мэдээ

”ЭВИЙН ӨРГӨӨ” ЭНХИЙН ГҮЙЛТ БУЛГАН АЙМГААР...

Бясалгалын их багш Шри Чинмойгийн 1987 онд анх санаачилсан Даян дэлхийн Эв найрамдлын гүйлт эдүгээ бөмбөрцгийн хүн төрөлхтнийг нэгтгэсэн гүйлт болжээ. Тус гүйлтэд гүйгчид өнөөдөр /2018.06.11/ Булган аймагт ирж, аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий тэргүүтэй холбогдох хүмүүс угтан авлаа. Энэхүү гүйлтэд өмнө нь Тереза эх, Ерөнхийлөгч М.С.Горбачёв, энхийн төлөө тэмцэгч Нельсон Мандела зэрэг улс гүрний эв нэгдлийн төлөө итгэл, сэтгэлээ зориулсан олон мянган хүмүүс оролцож байжээ. 

Монгол улсад 1995 оноос тус гүйлтийг Улаанбаатар хот дахь Шри Чинмойн марафоны баг зохион байгуулж эхэлсэн. Энэ удаагийн гүйлтэд Монголын баг тамирчид гүйх ба БНХАУ-ын Амгаланбаатар хотоос Хятадын багтай нийлж, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Завхан,Увс, Баян-Өлгий аймгийн нутгаар дайран нийт 3000 км замыг туулах аж.

Хүн төрөлхтний эв найрамдал мандтугай!

Булган 80-н жил