Мэдээ

“ХАНГИНАХЫН ШУГУЙН ШАГАЙН ТОЙРОМ” 4 ДЭХ ЖИЛДЭЭ

Үндэсний спортын VI их наадам, Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн “Монгол нум сум” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хангинахын шугуйн шагайн тойром” сур болон шагайн харвааны тэмцээнүүдийг Хутаг-Өндөр сумын “Гуртын хөтөл” хэмээх газар 2018.06.02-03-ны өдрүүдэд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Итгэлбаяр, Биеийн тамир, спортын газрын дарга А.Ханддорж нар үг хэлсэн юм.
 
Сурын харваа нь дотроо Үндэсний, Буриад, Уламжлалт, Урианхай сурын харвааны төрлүүдээр зохион байгуулагдсанд нийт зургаан багийн 48 харваачид оролцож, цэц мэргэнээ сорьсноос Спортын мастер-3, спортын Дэд мастер -1, Урианхай сурын Спортын мастер-1, спортын Дэд мастер-1, Аймгийн мэргэн-5, Сумын мэргэн-7 оролцлоо.
 
Шагайн харваанд Булган, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон нийт зургаан аймгийн 35 багийн 307 харваачид оролцож, онь мэргэнээ сорин наадлаа. Ийнхүү олон аймгийн эрхий мэргэн, онь цэцийг шалгадаг манай уламжлалт тэмцээн ийнхүү дөрөв дэх жилдээ амжилттай сайхан зохион байгуулагдлаа.

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ