Мэдээ

Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ

Төрийн албан хаагч, иргэдэд хууль эрх зүйн мэдээ мэдээллийг хүртээмжтэй, цогцоор нь хүргэх зорилгоор аймгийн Засаг даргын 2017 оны А/266 тоот захирамжаар байгуулагдсан эрх зүйн сургалтын баг 16 сум, 1 тосгонд ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Булган сумын 4 дүгээр баг Зүүнтүрүү, 1 дүгээр баг Малчны хороо, Байшинт, 6 дугаар баг Буриадын хорооны  иргэдийг хамруулан “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” сэдэвт үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цэргийн штаб, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн газар, Шүүх, Прокурор, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,  Татварын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний алба зэрэг байгууллагын эрх зүйн багийн мэргэжилтнүүд оролцон өөрийн салбарын холбогдох хууль, эрх зүйн талаар иргэдэд зөвлөгөө өгч, санал хүсэлтийг нь сонсон, гарын авлага тараан  ажиллалаа.

Булган 80-н жил