Мэдээ

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Булган аймгийн удирдлагууд өнөөдөр /2018.06.04/ Орхон аймагт ажиллаж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй уулзан, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь 2018-2020 онд хэрэгжих бөгөөд Булган аймгийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчин хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрээс хөрөнгө оруулалт хийх тухай юм.

Тухайлбал: Булган аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, Хангал-Хялганат, Сэлэнгэ сум чиглэлийн авто замын засвар, арчлалт, гэр хорооллын гэрэлтүүлэг, мах сүү боловсруулах үйлдвэр байгуулах, бизнес эрхлэгчдийг мэргэшүүлэх, дадлагажуулах сургалтад хамруулах зэргээс гадна манай аймгийн оюутан, сурагчдыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тэтгэлгээр сургахад дэмжлэг үзүүлэх юм байна.

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ