Мэдээ

Хэсгийн ахлагч нарыг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа

Өнөөдөр /2018.05.09/ аймгийн Засаг дарга З.Батзориг болон удирдлагууд Булган сумын зургаан багийн нийт 50 гаруй хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр төрөлх Булган аймгийн түүхт 80 жилийн ойн бүтээн байгуулалтын ажлын талаар нийгмийн бодлого хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, цаг үеийн байдалтай холбоотой мэдээллийг хөдөө аж ахуйн чиглэл хариуцсан аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга нар дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн аймгийн Засаг дарга З.Батзориг дотоодын худалдан авалт хийх, үүнийг хэрэгжүүлснээр иргэд, аж ахуй эрхлэгчдийн орлого нэмэгдэх, бүтээн байгуулалтын үеэр хэсгийн ахлагч нарын оролцоо, хамтын ажиллагаа, Булган сумын өнгө үзэмж нэмэгдүүлэх талаар болон 80 жилийн ойн баяр наадмын зохион байгуулалт, баярын хөтөлбөр гэх зэрэг олон зүйлийг нэмж ярилаа. Түүнчлэн хэсгийн ахлагч нартай төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, зохион байгуулж буй олон ажлын талаар иргэдэд үнэн зөв, шуурхай хүргэж ажиллах, 80 жилийн ойн бүтээн байгуулалтын их ажилд хамтран ажиллах зэрэгт хэзээд бэлэн байгаа тухайгаа хэлж байв.

Уулзалтын төгсгөлд эрхэлсэн ажилдаа үнэнч, шударга, тууштай ажилласан хэсгийн ахлагч нарыг аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэг болон Засаг даргын Жуух бичгээр тус тус шагнасныг аймгийн Засаг дарга З.Батзориг, аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга нар гардууллаа.

 

Булган 80-н жил