Мэдээ

Булган аймгийн Хөдөө аж ахуйн салбарын зарим тоон үзүүлэлт

  • 2017 онд Булган аймгийн мал сүрэг хангайн бүсийн аймгуудын нийт мал сүргийн 13.8 хувийг эзэлж байна.
  • Улсын хэмжээнд 2017 онд 66219.0 мянган толгой мал тоологдсоны 5.1 хувийг манай аймгийн мал эзэлж байна. 
  • 2017 онд нийт мал сүргийн тоогоороо улсад 12-р байрт байна.
  • Нийт малчин өрхийн 5.0 хувийг, хангайн бүсийн 12.3 хувийг манай аймаг тус тус эзэлж байна.
  • Малтай  өрхийн 79.5 хувь болох 8.5 мянган өрх нь малчин өрх байгаа бол 20.5 хувь буюу 2.2 мянган өрх нь малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлж буй малтай  өрх байна.
  • 2017 оны мал тооллогын дүнгээр Могод сумын малчин өрхийн тоо 587 болж, өмнөх оноос 15.6 хувиар, Бугат сумын малчин өрхийн тоо 484 болж, 13.1 хувиар, Хишиг-Өндөр сумын малчин өрхийн тоо 499 болж 11.4 хувиар өссөн нь хамгийн их байна.
  • 2017 оны мал тооллогын дүнгээр нэг малчин өрхөд ногдох малын тоогоороо Хутаг-Өндөр сум /352 толгой мал/, Сайхан сум /417 толгой мал/ байгаа нь хамгийн их байна.
  • Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцэст 958 гахай, 1907 шувуу, үүний 1034 өндөглөгч, 212 зөгийн бүл 4 дахин өсжээ.
  • 2017 онд 17 худаг шинээр ашиглалтад орсноос 100 хувь нь инженерийн хийцтэй худаг бөгөөд өмнөх оноос 54.5 хувиар өссөн байна.
  • Аймгийн хэмжээнд 2017 онд 112 өрх малжуулах арга хэмжээнд хамрагджээ.
  • 2017 оны жилийн эцсээр аймгийн хэмжээнд нийт 48559.2 га талбайд тариалалт хийсэн. Өнгөрсөн онтой харьцуулахад нийт тариалсан талбай 15.3 хувиар буюу 6433.4 га-гаар өссөн байна.
  • 2017 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 32321.7 тн ургац хураан авчээ.

 

 

 

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ