Мэдээ

“Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” аймгийн зөвлөгөөн болж байна.

Яг одоо /2018.05.05/ “Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” аймгийн зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнд 16 сум, 1 тосгоноос 57 аж ахуйн нэгж оролцож, аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлүүдээ тодорхойлж байгаа юм.

Булган аймгийн ЗДТГ, БОАЖГ, Булган аймгийн Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа тус зөвлөгөөнд Булган аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны газрын дарга С.Бат-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын аялал жуучлалын төслийн зөвлөх Д.Гансүх болон аймгийн удирдлагууд оролцож байна.

Энэхүү  зөвлөгөөнөөр Монгол улсын болон аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал цаашдын хөгжлийн чиг хандлага, орон нутгийн аялал жуулчлалын бодлого төлөвлөлт, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал хөгжүүлэх нь, кластерийн тогтолцоонд суурилсан аялал жуулчлалын онол арга зүй, спорт аялал, аялал жуулчлалын салбарын стандарт, хог хаягдлын шинэчилсэн найруулга, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, аялал жуулчлалын холбооноос баримталж буй бодлогуудын талаар илтгэл танилцуулж хэлэлцүүлэг хийнэ.

Мөн аймгийн “Аялал жуулчлалын холбоо”-ны бүх гишүүдийн хурал  зохион байгуулагдах юм.   

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ