Мэдээ

“Хавдаргүй Булган” 2018

“Хавдаргүй Булган” 2018 хөтөлбөрийн 2 дугаар шатны арга хэмжээ 2018 оны 5-р сарын 5-наас Булган аймагт эхлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. 
Энэ удаагийн хөтөлбөр ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ гэсэн чиглэлээр 25-аас дээш насны иргэдийг хамруулан ходоодны хорт хавдар үүсгэгч ХЕЛИКОБАКТЕРИ илрүүлэх шинжилгээ болон мэргэжлийн эмчийн үзлэг, ходоодны дурангийн шинжилгээг хийхээр төлөвлөж байна.

Үзлэг үнэ төлбөргүй хийгдэх тул иргэд Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Илрүүлэг шинжилгээнд ирэхдээ:
1. Иргэний үнэмлэх
2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /шимтгэл төлсөн байх/
3. Эрүүл мэндийн картаа авч ирнэ.

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ